-Аргын тооллын 11 сарын 3. Пүрэв(Бархасвад) гараг / 2016
-Билгийн тооллын шинийн 4. хонгорцог-17 од, шарагчин үхэр, үл тохирох барилдлагатай өдөр. Лус тахихад сайн.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 07:40-17:31.
-Өдрийн сайн цаг: бар(03:40-05:40), туулай(05:40-07:40), могой(09:40-11:40), бич(15:40-17:40), нохой(19:40-21:40), гахай(21:40-23:40) болой.
-Хол газар явагсад баруун урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Үс бүү засуул. Билгийн өдөр, барилдлага нь муу болой.
-Могой, тахиа, бар, туулай жилтэн аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин үхэр, луу, хонь, нохой жилтэн сөрөг муу.
-Худалдаа хийх, модны үйл, замд явах, шүтээн босгох, номын хурал байгуулах, эм найруулах, төрөх, буяны үйл, барилгын суурь тавих, хулгай, дээрэм дарах, дайсныг номхтгох үйлд сайн. Бэрийн үйл, багш шавь барилдах, өндөр суудалд суух, дарцаг хийсгэх, урлан бүтээх, дархлах, эрдэм ухаанд суралцах, цэрэг хөдөлгөх, малгай, хувцас өмсөх, хэрүүл тэмцэлд муу. Модон гараг дэлгэрдэгч сор бүү гарга.