-Аргын тооллын 11 сарын 2. Лхагва(Буд) гараг / 2016
-Билгийн тооллын шинийн 3. гар од-16 од, шар хулгана, идэр барилдлагатай өдөр. Лхагвалхамцам өдөр. Лус тахихад сайн.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 07:38-17:32.
-Өдрийн сайн цаг: хулгана(23:40-01:40), үхэр(01:40-03:40), туулай(05:40-07:40), морь(11:40-13:40), бич(15:40-17:40), тахиа(17:40-19:40) болой.
-Хол газар явагсад зүүн урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Үс засуулахад баян, баясгалан болох сайн. Гэвч хонь, могой, морь жилтнээ цээртэй.
-Луу, бич, гахай, хулгана жилтэн аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин могой, морь жилтэн сөрөг муу.
-Даллага авах, шавь болох, анд болох, ажил удирдах, замд гарах, эрдэм сурах, худалдаа хийх, өөрийн амьдралд тустай ажил хийх, шинэ барилгыг ашиглалтанд оруулах, баясгалангийн хуримд сайн. Бурхан тахих, эм найруулах, бэрийн үйл, нохой тэжээх, хүүхэд үрчлэн авах, улаан идээ авах, хутга мэс ирлэх, архи уух, худаг малтахад муу. Үр таслах дэлгэрдэгч үхэгсдийг бүү тавь.