-Аргын тооллын 10 сарын 11 Мягмар(Ангараг) гараг / 2016
-Билгийн тооллын шинийн 10. яруу эгшигт-21 од, улаан бар, түлэх барилдлагатай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 07:05-18:11.
-Өдрийн сайн цаг: хулгана(23:40-01:40), үхэр(01:40-03:40), луу(07:40-09:40), могой(09:40-11:40), хонь(13:40-15:40), нохой(19:40-21:40) болой.
-Хол газар явагсад баруун урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Үс бүү засуул. Гарага, одны барилдлага нь муу болой.
-Бар, нохой, морь, могой жилтэн аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин бич, тахиа жилтэн сөрөг муу.
-Дуган шүтээн босгох, тахих үйл, цэргийн ба догшин үйл хэрэг, худалдаа хийх, шинэ ноён тавих, захиран тушаах, барилгын суурь тавих, хувцас эсгэх, тооцоо хийх, мэргэ төлгө тавих, хатуу үйл үүсгэвэл сайн. Элдэв сайн үйлийг эхлэн үүсгэхийг тэвчвээс зохистой. Цацал өргөх, эм найруулах, ном эхлэн заалгах, худаг малтах, замд гарах, бэрийн үйл, үхэгсдийн үйлд муу. Эр хүн хэрэг чирэгдэлд холбогдохоос болгоомжилж явах ёстой. Хүн мал амгалангүй тул хичээн сэрэмжлэх хэрэгтэй. Түшмэл, хутганы өдөр дэлгэрдэгч хутга бүү хурцал.