-Аргын тооллын 10 сарын 10. Даваа(Сумьяа) гараг / 2016
-Билгийн тооллын шинийн 9. элдэв тэнгэртэн-20 од, хөхөгчин үхэр, идэр барилдлагатай өдөр. Модон хохимой өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 07:04-18:13.
-Өдрийн сайн цаг: бар(03:40-05:40), туулай(05:40-07:40), могой(09:40-11:40), бич(15:40-17:40), нохой(19:40-21:40), гахай(21:40-23:40) болой.
-Хол газар явагсад баруун урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Үс бүү засуул. Сарын цээр тул бүү засуул.
-Үхэр, могой, тахиа, нохой жилтэн аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин хонь жилтэн сөрөг муу.
-Үйл бүхнийг хоригловол тус ихтэй. Аливаа үйл үйлдвэл үр нь муу болой. Ураг барилдах, бэрийн үйл, үхэгсдийн үйл, буян хишиг дуудах, замд гарах, бурхан тахих, тойн болох, буяны үйл, нүүхэд муу. Лусын үүд дэлгэрдэгч балин бүү гарга.