-Аргын тооллын 10 сарын 9. Ням(Адьяа) гараг / 2016

-Аргын тооллын 10 сарын 9. Ням(Адьяа) гараг / 2016
-Билгийн тооллын шинийн 8. элдэв тэнгэртэн-20 од, хөх хулгана, түлэх барилдлагатай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 07:02-18:15.
-Өдрийн сайн цаг: хулгана(23:40-01:40), үхэр(01:40-03:40), туулай(05:40-07:40), морь(11:40-13:40), бич(15:40-17:40), тахиа(17:40-19:40) болой.
-Хол газар явагсад зүүн урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Үс бүү засуул. Гараг, одны барилдлага нь муу болой.
-Хулгана, бич, луу жилтэн аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин морь жилтэн сөрөг муу.
-Гэр оронд өлзийтэй юм хийж бүтээх, их хүмүүн тушаал нэмэх, хурим хийх, мал адгуус сургах, эм найруулах, эрдэм ном сургах, буяны үйл, шинэ барилгыг ашиглалтанд оруулах, худалдаа хийх эд сайн. Элдэв сайн үйлийг эхлэн үүсгэхийг тэвчвээс зохистой. Төлөг тавих, морь уралдуулах, нохой тэжээх, хүүхэд үрчлэн авах, улаан идээ авах, хутга мэс ирлэх, байшингийн суурь тавих, гэр барих, хүн мал самнах, ханах, төөнөх, бэрийн үйл, үхэгсдийн үйл, замд гарах, хувцас эсгэхэд муу. Тэнгэрийн үйл дэлгэрдэгч шидийг бүү үйлд.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ