-Аргын тооллын 10 сарын 5. Лхагва(Буд) гараг / 2016

-Аргын тооллын 10 сарын 5. Лхагва(Буд) гараг / 2016
-Билгийн тооллын шинийн 4. гар од-16 од, цагаан бич, идэр барилдлагатай өдөр. Лхагвалхамцам өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 06:57-18:23.
-Өдрийн сайн цаг: хулгана(23:40-01:40), үхэр(01:40-03:40), луу(07:40-09:40), могой(09:40-11:40), хонь(13:40-15:40), нохой(19:40-21:40) болой.
-Хол газар явагсад зүүн зүгт мөрөө гаргавал зохистой.
-Хүүхдийн үс засуулахад баян ноён болох сайн. Гэвч хонь, могой, морь, бар жилтнээ цээртэй.
-Луу, бич, гахай, хулгана жилтэн аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин бар, могой, морь жилтэн сөрөг муу.
-Модны үйл, эд юм бүтээх, бичиг сурах, өөрийн амьдралд тустай ажил хийх, чимэг зүүх, бүжиг наадам хийх, туг дарцаг хийсгэх, баясгалангийн хурим, даллага авах, багш шавь, анд болох, ажил удирдахад сайн. Равнайлах, бурхан тахих, эм найруулах, бэрийн үйл, байшин сав дээр гарах, хувцас өмсөх, эсгэх, чимэг оёх, худалдаа хийх, худаг малтах, ном сонсох, үр цацах, хэрүүл тэмцэлд муу. Үр таслах дэлгэрдэгч үхэгсдийг бүү тавь.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ