Ховд аймгийн Засаг даргаар МАН-ын хорооны дарга Д.Галсандондогийг томилуулахаар ИХТ-ын анхдугаар хуралдаанаас шийдвэрлэж тогтоолыг МУ-ын Ерөнхий сайдад өргөн мэдүүллээ.

Ховд аймгийн ИТХ-ын Анхдугаар хуралдаан аймгийн Засаг даргаа томилох асуудлаар 10 хоног завсарлад байсан. Тэгвэл өчигдөр хуралдаанаа үргэлжлүүлж, аймгийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэн баталлаа.  Засаг даргад нэр дэвшүүлэхэд МАН-ын бүлгээс аймгийн МАН-ын дарга Д.Галсандондогийн нэрийг дэвшүүлсэн бол цөөнхийн бүлэг болох Ардчилсан намын бүлгээс аймгийн Засаг даргад нэр дэвшүүлэхээс татгалзлаа. Гэвч  хуралдааны танхимаас МАН-ын бүлгийн гишүүн Аймгийн ИХ-ын төлөөлөгч Б.Амгаланбадрах өөрийн нэрээ  нэр дэвшүүлж олонх болсон МАН-ын 2 хүн Аймгийн Засаг даргад нэр дэвшин өрсөлдсөн юм.

  

Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ