АХ-ын 95 жилийн ойн баяраа Ховд аймгийнхан шагналын хуртай тэмдэглэж байна.

АХ-ын 95 жилийн ойн баярыг тохиолдуулан хөдөлмөр зүтгэлээ төрдөө үнэлүүлж МУ-ын ерөнхийлөгчийн зарлигаар  шагнагдсан нэр бүхий зарим хүмүүсийн шагналыг өнөөдөр Аймгийн ИТХ-ын дарга Гомбоогийн Пүрэвганди гардуулж баяр хүргэлээ. МУ-ын ерөнхийлөгчийн зарлигаар эрүүл мэндийн салбарт олон жил үр бүтээлтэй ажиллаж байгаад гавьяаныхаа амралтанд суугаа Жавзандулам, Хар ус нуур орчмын улсын  тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргааны газрын дарга дарьсүрэнгийн Чинбат нар Алтан гадас одонгоор, байгаль хамгаалагч Галбадрахын Энхээ хөдөлмөрийн хүндэт медалиар шагнагдсан байна.

 

Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ