Хар ус нуурын хаяа дэрлэн орших Дөргөнчүүдийн хувьд ундны усны асуудал хамгийн тулгамдсан асуудал болж шийдэх гарц хайсаар өнөөдрийг хүрсэн. Тэгвэл Ховд аймгаас УИХ-ын гишүүнээр сонгогдсон Бөхчулууны Пүрэвдорж тус суманд төрийн бус байгууллагынхаа санаачлагаар байгуулсан ус цэвэрлэх байгууламжаа хүлээлгэн өгчээ. Тэрээр өнөөдөр УИХ-ын гишүүнийхээ түр үнэмлэхийг аймгийн сонгуулийн хорооноос гардан авах ёстой. Гэвч УИХ-ын гишүүний үнэмлэх гардан авахаа чухалчилсангүй. Тойргийнхоо нэг ч гэсэн сумын ард иргэдийн хамгийн чухал хэрэгцээ болсон ундны усыг цэвэршүүлэх байгууламжаа хүлээлгэн өгсөн байна. Ингэснээр Дөргөнчүүд эрүүл ахуйн шаардлага хангасан ундны цэвэр усаар хангагдаж байна. Огноо: 7/1/2016 Төрөл: Нийгэм Сэтгүүлч: Н.Батчимэг, Н.Лхагва 11710 Мэдээ таалагдсан: