-Аргын тооллын 2 сарын 24. Баасан (Сугар) гараг (2023)



-Аргын тооллын 2 сарын 24. Баасан (Сугар) гараг (2023)
-Билгийн тооллын шинийн 5, харагчин үхэр, шийдэм-0 од, суудал шороо, мэнгэ 6 цагаан, үл тохирохын барилдлагатай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 07:43-18:28.
-Өдрийн сайн цаг: Могой(09:40-11:40), бич(15:40-17:40), гахай(21:40-23:40), бар(03:40-05:40), туулай(05:40-07:40) болой.
-Үс засуулахад эд, мал арвижих сайн. Харин хонь, бар, туулай, нохой, гахай жилтнээ муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад баруун зүгт мөрөө гаргавал зохистой.
-Тахиа, үхэр, могой, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин хонь, бар, туулай жилтнээ сөрөг муу.
-Хүний сүлд ам, хүйс, танхимд, гэрийн сүлд хатавч, хаалганы хажуу хананд орших болой.
-Ноёд хаад, хонь, бич, тахиа жилтний сүлд гараг, бар, туулай жилтний харш гараг.
-Лам болох, бурхан сахиус, гал тахих, шинэ гэр, байшин, асар майхан барих, мал номхруулж, уналга эдэлгээнд сургах, морь уралдах, газар хагалах, тариа ногоо тарих, эм хүртэх, найруулах, хурим хийх, замд гарах, оёж, хатгах үйл, бэрийн үйл, үхэгсдийн үйл, үс засуулах, даллага авах, ном унших, гүү барих, мал хөнгөлөх, малын үс, ноос хяргах, мал зарах, хулгай, дээрэм дарах, дайсныг номхтгох, газрын үүд боох, мод хатгах, зүүн тийш явах, тангараг няцах, тотгор дарах, зөөвөр тавихад сайн.Бузарыг дарж, дайсагнах үйл, суурь тавих, угаалга хийх, залбирах талбих, өс дарах, амраг садан бололцох, багш шавь барилдах, өндөр суудалд суух, арилжаа наймаа хийх, туг дарцаг хийсгэх, урлан бүтээх, дархлах, эрдэм ухаанд суралцах, малын хашаа, хороо барих, цэрэг хөдөлгөх, шинэ малгай, хувцас өмсөх, модны үйл, дээл хувцас, гэр орны хэрэгсэл эсгэх, эд хөрөнгө зээлдүүлэх, нэхэх, нүүдэл хийх, мал гаргахад муу. Мал адгуус дэлгэрдэгч мал бүү гарга.
-Зурхайч лам Д. Цогтбаатар
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ