Улаанбаатар хот дахь Зэрэг сумын нутгийн зөвлөл, “АЛТАН ТЭЭЛИЙН ХӨГЖИЛ” ТББ-тай хамтран малчдад туслах аян өрнүүлж “МАЛЧИН ӨРХ БҮРД ТЭЖЭЭЛ” хүргүүлжээ



Ховд аймгийн 13 суманд өвөлжилт хүндхэн өнгөрч улмаар хаваржилтын байдал хүнд байна. Тэдгээр сумдын нэг нь Зэрэг сум юм. Мал төллөж, төл хүлээн авах хаврын их ажил эхэлсэн энэ цаг үед Улаанбаатар хот дахь Зэрэг сумын нутгийн зөвлөлөөс санаачлан “АЛТАН ТЭЭЛИЙН ХӨГЖИЛ” ТББ-тай хамтран “МАЛЧИН ӨРХ БҮРД ТЭЖЭЭЛ” гэсэн хандивын аяныг зохион байгууллаа. 14 хоногийн хугацаанд зохион байгуулсан уг аянд УБ хотод ажиллаж, амьдарч буй нутгийн иргэд залуус нэгдэн оролцож 100 гаруй хүн мөнгөн тусламж, багсармал, овьёос зэрэг 5 төрлийн 600 уут тэжээл хандивлаж, нутгийн малчиддаа хүргүүлээд байна. 



Тэнхлүүн явахад тэмээгээр тусалснаас
Тэвдэж явахад тэвнээр тусал гэсэн үг бий. Цас зудтай хүнд үед малчин түмэндээ туслах нэгэн зорилгын дор нутгийн залуус нэгдэж, бас хийж бүтээж чаддагаа энэ удаагийн ажлаараа харуулжээ. Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай. 



Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ