Монгол Улсын Засгийн газрын 2016 оны “Төрийн болон орон нутгийн өмчийн талаар авах зарим арга хэмжээний тухай” 193 дугаар тогтоолоор төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийн газар эзэмших, ашиглах эрхийг үнэлж, санхүүгийн тайланд тусгах, үл хөдлөх хөрөнгийг дахин үнэлэх ажлыг зохион байгуулахаар шийдвэрлэсэн байна. Энэхүү тогтоолын хэрэгжилтийг хангах хүрээнд Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар, Орон нутгийн өмчийн газар хамтран “Төрийн болон орон нутгийн өмчийн үл хөдлөх хөрөнгийн бүртгэл, дахин үнэлгээ” сэдэвт сургалтыг энэ сарын 20-ны өдөр Ховд аймагт зохион байгуулав.
ВИДЕО:Төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийг хөрөнгийн үнэлгээний мэдээллээр хангах, хөрөнгийн үнэлгээг нэгдсэн аргачлалаар зохион байгуулах талаар олон нийтэд мэдээлэл түгээх зорилготой уг сургалтад Ховд аймгийн төрийн өмчит 33 байгууллага, орон нутгийн өмчит 155 байгууллагын удирдах ажилтан, нягтлан бодогч, үнэлгээний мэргэжилтнүүдийн төлөөлөл 400 орчим хүн хамрагдлаа.