Барилгын их засвар, засварын ажлуудыг хүлээн авах, хяналт тавих ажлын хэсэг Манхан, Үенч сумдад ажиллав

Ховд Аймгийн Засаг Даргын Тамгын Газар-н зураг.

Аймгийн Засаг даргын захирамжаар Улсын болон Орон нутгийн хөрөнгө оруулалтаар Ховд аймгийн нутаг дэвсгэрт хэрэгжиж буй барилгын их засвар, засварын ажлуудыг хүлээн авах, хяналт тавих ажлын хэсэг байгуулсан. Тус ажлын хэсэг 09 дүгээр сарын 12-ны өдөр Манхан, Үенч сумдад ажиллаж, сумдын Засаг даргын Тамгын газрын байрны засвар болон Манхан сумын БНМАУ-ын хөдөлмөрийн баатар, ахмад дайчин, хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн Борондонгийн Лувсангийн нэрэмжит “Алдартан, гавьяатны цэцэрлэгт хүрээлэн”-гийн засварын ажлын гүйцэтгэлтэй газар дээр нь танилцлаа.

Ховд Аймгийн Засаг Даргын Тамгын Газар-н зураг.

Манхан сумын Засаг даргын Тамгын газрын байрны засварын ажлыг “Сутайн цамхаг” ХХК нь аймаг, сум орон нутгийн нийт 43 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар энэ оны 08 дугаар сарын 03-ны өдрөөс 09 дүгээр сарын 03-ны .өдөр хүртэлх хугацаанд хийж гүйцэтгэсэн байна. Засварын ажлын хүрээнд “Сутайн цамхаг” ХХК-ийн 13 ажилтан ажиллаж, барилгын дээврийг засаж, гадна фасад, дотор засал, сантехникийн ажлыг хийж гүйцэтгэжээ. Тухайлбал, Манхан сумын Засаг даргын Тамгын газрын 5 өрөөнд супер засвар хийж, 1, 2 дугаар давхарт 500 мкв солонгос хулдаас тавьж, байрны үүдний гадна хэсэгт хальтаргаанаас сэргийлэн даацын хавтан суурилуулан, сумын ЗДТГ-ын урд талбайн тугний суурийг Японы айка брендийн өндөр технологийн чулуун гадаргуун эмульсан будгаар будаж өнгө үзэмж, чанарыг сайжруулжээ. Мөн өрөө тасалгааны цахилгааны холбох хэрэгслийг сольж, нэгдсэн халаалтын шугам сүлжээг шинэчилсэн байна. Үүнээс гадна “Нутгийн удирдлагын ордон”-ы хоёр давхрын тагтанд вакуум хаалга суурилуулж, гэрэлтдэг хаяг хийж, гадна гэрэлтүүлгийг сайжруулан паржуктор гэрлүүдийг байрлуулсан талаар гүйцэтгэгч компаний төлөөлөл танилцуулав.

Ховд Аймгийн Засаг Даргын Тамгын Газар-н зураг.

Харин Манхан сумын БНМАУ-ын хөдөлмөрийн баатар, ахмад дайчин, хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн Борондонгийн Лувсангийн нэрэмжит “Алдартан, гавьяатны цэцэрлэгт хүрээлэн”-гийн засварын ажлыг “Зол дайчин” ХХК орон нутгийн 34 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар хийж гүйцэтгэсэн байна. Энэ хүрээнд цэцэрлэгт хүрээлэнгийн хөшөө дурсгалууд болон 1 га газрын саад |хашаа|-г сэргээн будаж, 4 сүүдрэвч, 8 ширхэг сандал хийж, худаг шинээр гарган, насос байрлуулж, усан оргилуур бүтээн байгуулжээ. Мөн цэцэрлэгт хүрээлэнгийн хүндэтгэлийн хаалгыг сэргээн засварлаж, гэрэлтүүлгийг нэмэгдүүлэх зорилгоор 10 ширхэг гэрэл байрлуулан, 300 мкв явган зам тавьж, 500 мкв талбайд зүлэгжүүлэлт хийсэн байна. Түүнчлэн саадны материалыг ашиглаж 4 том хаалга хийсэн тухай гүйцэтгэгч компаний төлөөлөл танилцуулсан юм.

Ховд Аймгийн Засаг Даргын Тамгын Газар-н зураг.

Мөн Үенч сумын Засаг даргын Тамгын газрын байрны засварын ажлыг “Буянт тэгш үйлс” ХХК нь орон нутгийн хөгжлийн сангаас суманд эрх шилжсэн 30 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар хийж гүйцэтгэсэн байна. Засварлын ажлын хүрээнд гадна фасад, дотор засал, сантехникийн урсгал засвар хийжээ. Барилгын их засвар, засварын ажлуудыг хүлээн авах, хяналт тавих ажлын хэсэг нь дээрх засварын ажлын гүйцэтгэлд хяналт тавьсан бөгөөд үүрэг даалгаврын биелэлтээр засварын ажлыг хүлээн авахаар шийдвэрлэв.

Ховд Аймгийн Засаг Даргын Тамгын Газар-н зураг.

Ховд Аймгийн Засаг Даргын Тамгын Газар-н зураг.


Н.Лхагва
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ