МУ-ын баруун хил дээр болсон зэвсэгт тулгаралт дууссаны түүхэн 70 жилийн ой энэ онд тохиож МУ-ын Засгийн газрын тогтоолын дагуу энэхүү түүхт ойг 9-р сарын 5-8 ний өдрүүдэд Ховд аймгийн Үенч сум дахь МУ-ын баатар армийн генерал Батын Доржийн нэрэмжит Цэргийн гавьяаны одонт цэргийн алдар алтан медальт Хилийн цэргийн 0130-р ангийг түшиглэн зохион байгууллаа. Ойн баярын нээлтийн арга хэмжээнд МУ-ын баатар армийн генерал Батын Доржийн нэрэмжит Цэргийн гавьяаны одонт цэргийн алдар алтан медальт Хилийн цэргийн 0130-р ангийн бие бүрэлдэхүүн жагсаж ангийн байлдааны тугийг жагсаалд залсанаар 70 жилийн ойн баярын арга хэмжээ эхэллээ.
Баярын нээлт, ёслолын арга хэмжээнд УИХ-ын гишүүн О.Батнасан, МУ-ын Ерөнхйилөгчийн тамгын газрын дарга Б.Саруул, МУ-ын Ерөнхийлөгчийн зөвлөх Ш.Адьшаа, ХХЕГ-ын захиргааны удирдлага эрхэлсэн дэд дарга, бригадын генерал Ж.Бямбасүрэнгээр ахлуулсан ажлын хэсэг, Ховд аймгийн Засаг дарга Д.Галсандондог нарын удирдлагууд оролцож ойн баярт хүрэлцэн ирсэн ахмад дайчид, Байтаг богдын тулалдаанд оролцож эх орон ард түмэн, газар шорооныхоо төлөө бүлээн цусаа урсгаж халуун амиа өргөсөн баатаруудын үр хүүхдүүд, төрөл төрөгсөд нутгийн зон олонд мэндчилгээ дэвшүүлэв. Баярын арга хэмжээнд 300 гаруй зочид төлөөлөгчид оролцлоо.
МУ-ын баруун хил дээр болсон зэвсэгт тулгаралт дууссаны 70 жилийн ойн баяр, баярын хурлын арга хэмжээгээр үргэлжиллээ. Энэ үеэр эгнээнээсээ МУ-ын баатруудыг төрүүлсэн хилийн цэргийн 0130-р ангийн Байтагийн 0113-р заставыг МУ-ын Ерөнхйилөгчийн зарилгын дагуу
"Цэргийн гавьяаны одон"-гоор шагнасныг гардуулан өгч баяр хүргэлээ.
ВИДЕО: