Admin 1/14/2020 Photo, Design 5 “Нэмэлт Орлогын Сан”-д төсөл бичиж оролцох ААН, иргэдэд сургалт зохион байгуулна “Нэмэлт Орлогын Сан”-д төсөл бичиж оролцохоор бүртгүүлсэн аж ахуйн нэгж, иргэдэд “ТӨСӨЛ БИЧИХ АРГАЧЛАЛ”-ын талаар сургалт зохион байгуулж, арга зүйн зөвлөгөө өгнө. Сургалтыг 2020 оны 01-р сарын 17, 18, 19-ний өдрүүдэд аймгийн Засаг даргын Тамгын газрын "Иргэний танхим"-д зохион байгуулах тул сонирхсон болон бүртгүүлсэн аж ахуйн нэгж, иргэд та бүхнийг өргөнөөр оролцохыг урьж байна.Сургалт, бүртгэлтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг 95045658; 95045157 утсаар холбогдож авна уу.НЭМЭЛТ ОРЛОГЫН САН 1/14/2020
Admin 1/9/2020 Photo, Design 5 Ховд их сургууль дараах ажлын байранд урьж байна. Монгол Улсын төрийн өмчийн магадлан итгэмжлэгдсэн Ховд их сургууль ажилтан сонгон шалгаруулж авна.1. Сургалтын нэгдсэн албаны программист -1Ажлын байранд тавигдах шаардлага:• Компьютерийн программ хангамжийн чиглэлээр дотоод, гадаадын тэргүүлэх их сургууль төгссөн, бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй байх• Гадаад хэлний дунд түвшний мэдлэгтэй байх• Мэргэжлээрээ ажилласан дадлага, туршлагатай бол давуу тал болно• Хувийн зохион байгуулалт, цагийн менежмент сайтай, ажлын ачаал 1/9/2020
Admin 1/7/2020 Photo, Design 5 Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дэргэдэх ” Цагаан-уул” ахмадын сувилал 2020 оны амрагчаа авч эхэллээ Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дэргэдэх ” Цагаан-уул” ахмадын сувилал 2020 оны амрагчаа авч үйлчилгээ үзүүлж байна. Тус сувилал уламжлалт бариа засал, физик эмчилгээ хаш чулуун ор, массажны сандал зэрэг 15 төрлийн эмчилгээг үзүүлж байна. Ахмадууд та бүхэн хүрэлцэн ирж үйлчлүүлнэ үү.Холбоо барих утас: 99438957 1/7/2020
Admin 1/3/2020 Photo, Design 5 Бөөр, түрүү булчирхайн мэс засалд орох өвчтөнүүд БОЭТ-ийн мэс заслын амбулаторийн эмчид урьдчилан үзүүлж шинжилгээ бүрдүүлнэ үү 2020 оны 1сарын 4-9 хооронд Монголын Мэс заслын нийгэмлэгийн гүйцэтгэх захирал, УНТЭмнэлгийн урологи андрологийн төвийн дарга, Бөөр шилжүүлэн суулгах багийн ахлагч АУ-ны доктор, дэд профессор Д.БаянӨндөр БОЭТ-ийн Мэс заслын тасагт ажиллана. Ажиллах хугацаандаа бөөр болон түрүү булчирхайн мэс заслыг БОЭТ-ийн мэс заслын тасгийн эмч мэргэжилтнүүдтэй хамтран хийх тул үзүүлэх хүмүүс БОЭТ-ийн мэс заслын амбулаторийн эмчид урьдчилан үзүүлж шинжилгээгээ бүрдүүлнэ үү!Холбогдох утас: 9900-6569, 9999-6617, 1/3/2020
Admin 1/2/2020 Photo, Design 5 “Нэмэлт Орлогын Сан”-төсөл сонгон шалгаруулах зар “Нэмэлт Орлогын Сан”Нэмэлт Орлогын Сан юу санал болгож байна вэ?Ховд аймгийн Засаг дарга болон түүний баг хамт олон шалгарсан байгууллага, хамт олон, иргэнд тус бүрд 25,0 сая хүртэлх төгрөгийн буцалтгүй тусламж олгох “Нэмэлт Орлогын Сан”-г танилцуулж байгаад таатай байна. Сангийн Менежментийн Хороо ирүүлсэн бүх төслийн саналыг хүлээн авч, Төсөл Сонгон Шалгаруулах Тусгай Комисс хамгийн ирээдүйтэй гэсэн төслийн саналуудыг шалгаруулна.Ховд аймгийн Тусгай Хамгаалалттай Нутаг болон орчны бүсэд оршин 1/2/2020
Admin 11/28/2019 Photo, Design 5 Ховд аймаг дахь Хөгжил политехник коллеж нь Номын санч сонгон шалгаруулж ажилд авна Ерөнхий шаардлага:- Номын санч мэргэжлээр их дээд сургууль төгссөнбакалавр зэрэгтэй- Мэргэжлээрээ ажиллаж байсан бол давуу тал болно.Тусгай шаардлага:- Манлайлах, зохион байгуулах чадвартай- Багаар болон бие даан ажиллах чадвартай- Компьютерийн хэрэглээний программыг эзэмшсэн- Англи хэлний зохих түвшний мэдлэгтэй- Бичиг баримт боловсруулах, төлөвлөх, илтгэх,тайлагнах чадвартай.Бүрдүүлэх материал:• Ажилд орохыг хүссэн өргөдөл• Төрийн албан хаагчийн анкет• 1 хувь цээж зураг• Иргэний үнэмлэхний хуу 11/28/2019
Admin 11/18/2019 Photo, Design 5 "Шилдэг ажил олгогч" шалгаруулах арга хэмжээнд оролцохыг урьж байна Ховд аймгийн ХХҮГ-аас зохион байгуулж буй 2019 оны "Шилдэг ажил олгогч" шалгаруулах арга хэмжээнд аж ахуй нэгж байгууллагуудыг оролцохыг урьж байна. 11/18/2019
Admin 11/18/2019 Photo, Design 5 Шилдэг бүтээгдэхүүн шалгаруулах "Бид бүтээж чадна" болзолт уралдаан зарлалаа Хөгжлийн бэрхшээлтэй иргэний эрх, хөгжил хамгааллыг сайжруулах, тэднийг нийгмийн амьдралд татан оролцуулах, нийгэмшүүлэх, тэгш байдал бий болгох, үйлдвэрлэж буй бүтээгдэхүүн үйлчилгээг нь сурталчлан таниулж өрхийн орлогыг нэмэгдүүлэх зорилгоор Ховд аймгийн ХХҮГ-аас шилдэг бүтээгдэхүүн шалгаруулах "Бид бүтээж чадна" болзолт уралдаан зарлаж байна. 11/18/2019
Admin 10/21/2019 Photo, Design 5 Жаргалант сумын "Залуучуудын гарааны бизнесийг дэмжих арга хэмжээ"-нд оролцохыг урьж байна Жаргалант сумын "Залуучуудын гарааны бизнесийг дэмжих арга хэмжээ"-нд оролцогчдын ирц хангалтгүйн улмаас арга хэмжээг 24,25-ны өдрүүдэд зохион байгуулах болсоныг мэдэгдье.Хамрагдах хүсэлтэй залуучууд, аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын мэргэжилтнүүдээс зөвлөгөө авч, багийнхаа нийгмийн ажилтанд бүртгүүлнэ үү. Утас: 88025917, 99019564, 99062191 10/21/2019
Admin 9/22/2019 Photo, Design 5 Зэрэг сумын "Сум сурталчлах өдөр" арга хэмжээ 2019 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр Ховд хотод болно Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тусган хэрэгжүүлж “Олон үндэстэн ястны өв соёл” аймгийн дэд хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулж буй Улсын тэргүүний Зэрэг сумын "Сум сурталчлах өдөр" арга хэмжээ 2019 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр Ховд аймагт болно. Соёлын биет болон биет бус өвийг түгээн дэлгэрүүлэх, хадгалан хамгаалах, сум орон нутгийн онцлог, түүх, нүүдэлчин ахуйн уламжлалыг олон нийтэд сурталчлах зорилгоор зохион байгуулж буй тус арга хэмжээнд нутгийн уугуул суугуул иргэд 9/22/2019