Зар

2017 оны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих арга хэмжээнүүд хэрэгжиж эхэллээ.

Үүнд: 1. Ажлын байрыг дэмжих хөтөлбөрийн хүрээнд: 2 жилийн хугацаанд 100 хувь эргэн төлөгдөх нөхцөлтэй 3,0 хүртлэх сая төгрөгийн санхүүгийн дэмжлэгт 35-с дээш насны өрхийн үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэгчийг хамруулна.Хугацаа:-Дэмжлэгт хамрагдах хувиараа хөдөлмөр эрхлэгчид, аж ахуй эрхлэх төслөө 2017.03.15 дотор ирүүлнэ.2. Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд:- Гарааны бизнесийг дэмжих арга хэмжээнд хамрагдах залуусын бизнесийн шинэ санааг бичлэг болон бусад файл хэлбэрээр
2/24/2017

Ахмад настаны "Насны хишиг" авах өргөдлийг 02 дугаар сарын 17 хүртэл хүлээж авна.

Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хуулийн 6.4, 6.5-д заасан ахмад настанд "НАСНЫ ХИШИГ" олгох ажил 2 дугаар сарын 06-наас эхэлж бүртгэж байна.  Ахмад настан "НАСНЫ ХИШИГ" авах өргөдлөө 02 дугаар сарын 17-ны дотор оршин суугаа сумынхаа Хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтэнд хандаж бүртгүүлнэ үү.  Жаргалант сумын 65-аас дээш насны ахмад настан иргэний үнэмлэхтэйгээ НЭГ ЦОНХНЫ ҮЙЛЧИЛГЭЭ дээр очиж өргөдөл гаргаж бүртгүүлнэ үү. ЖИЧ: Хүндэтгэн үзэх шалтгаа
2/7/2017

ТЭШҮҮРИЙН АЙМГИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН БОЛНО.

ӨСВӨР ҮЕ, ЗАЛУУЧУУД НАСАНД ХҮРЭГЧДИЙН ТЭШҮҮРИЙНАЙМГИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН Тэмцээн 2017 оны 02 сарын 11-ны өдөр Ховд аймгийн төв, Буянт гол /Их гүүрийн дээд тал/-ын мөсөн талбайд зохион байгуулагдана. Тэмцээний хамрах хүрээ, ангилал: 09-10 нас Охид, Хөвгүүд 11-12 нас Охид, Хөвгүүд 13-14 нас Охид, Хөвгүүд 15-16 нас Охид, Хөвгүүд 17-19 нас Охид, Хөвгүүд Насанд хүрэгчид 20-с дээш нас: Эмэгтэй,   Эрэгтэй Тэмцээний техникийн зөвлөлгөөнийг 2017 оны 02 сарын  10-н
2/5/2017

Ховд аймаг дахь Хөгжил политехник коллежид Сантехникийн инженер сонгон шалгаруулж, ажилд авна.

Сантехникийн инженер сонгон шалгаруулж, ажилд авна.Ерөнхий шаардлага: - Тухайн мэргэжлээр их дээд сургууль төгссөн- Ажил мэргэжлийн туршлагатай- Манлайлах, зохион байгуулах чадвартай - Ажил хэрэгч - Багаар ажиллах чадвартай - Англи хэлний бичгийн болон ярианы зохих түвшний мэдлэгтэй - Компьютерын хэрэглээний програмуудыг эзэмшсэн байх / Avtocad, SPSS, Adobe, Photoshop/ програмууд дээр ажилладаг бол давуу тал гэж үзнэ.Бүрдүүлэх материал:1. Төрийн албан хаагчийн анкет /мая
2/1/2017

Ахмад настанд НАСНЫ ХИШИГ олгох ажлыг 2 дугаар сарын 06-ны өдрөөс бүртгэж эхэлнэ.

Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хуулийн 6.4, 6.5-д заасан ахмад настанд НАСНЫ ХИШИГ олгох ажлыг 2 дугаар сарын 06-ны өдрөөс бүртгэж эхэлнэ.  Ахмад настан насны хишиг авах өргөдлөө 02 дугаар сарын 20-ны дотор оршин суугаа сумынхаа хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтэнд хандаж бүртгүүлнэ. Жаргалант сумын 65-аас дээш насны ахмад настан иргэний үнэмлэхтэйгээ НЭГ ЦОНХНЫ ҮЙЛЧИЛГЭЭ дээр очиж өргөдөл гаргаж бүртгүүлнэ үү. ЖИЧ: Хүндэтгэн үзэх шалтгааны улмаас өөр
2/3/2017

"ХОВДЫН УЯНГА" уран бүтээлийн тоглолт тун удахгүй ХОВД АЙМАГТ...

"Ховдын Уянга", "Ховдын бүсгүй", "Ховд нутгийн дуулал", "Ховд магтуу" зэрэг та бидний сэтгэлд хүрч, чихэнд хоногшсон олон сайхан ая дуу, уран бүтээлээрээ танил болсон авьяаслаг залуу дуучдын "ХОВДЫН УЯНГА" уран бүтээлийн хамтарсан тоглолт тун удахгүй Ховд аймагт болно. Ховдчууд та бүхэн нутгийн залуу уран бүтээлчдийнхээ тоглолтыг өргөнөөр үзэж сонирхохыг урьж байна. 
2/2/2017

"ЭКО НҮҮРС" үйлдвэрлэгч "Номин шилтгээн констракшн" ХХК сугалаат худалдаа зарлаж байна.

Сар шинийн баярыг угтан Ховд аймгийн "ЭКО НҮҮРС" үйлдвэрлэгч "Номин шилтгээн констракшн" ХХК 2 сая төгрөгийн шагналын сантай сугалаат худалдаа зарлаж байна. Сугалаат худалдаа 1-р сарын 25-аас 2-р сарын 25-ныг хүртэл явагдана. Эрхэм хэрэглэгч, худалдан авагч та бүхнийг "ЭКО НҮҮРС"-ээ "Номин шилтгээн констракшн" ХХК-ний үйлдвэрээс болон түлшний захуудаас худалдан авч сугалаандаа оролцохыг хүсэж байна. Тохирлыг 2-р сарын 25-ны өдрийн 14 цагт Түлшний захын урд талбайд явуулна. Талбайд хүрэлцэн ирсэн
1/25/2017

Ховд аймгийн "NICE SHOP" брэнд хувцасны дэлгүүр бүх бараандаа 30-50 хувийн хямдрал зарлалаа.

Ховд аймгийн "NICE SHOP" брэнд хувцасны дэлгүүр бүх бараандаа 30-50 хувийн хямдрал зарлалаа. Хямдрал 2017 оны 01-р сарын 24-31 хүртэл ердөө 7 хоногийн хугацаанд явагдах тул эрхэм Ховдчууд, охид бүсгүйчүүд, эмэгтэйчүүд та бүхэн амжиж үйлчлүүлээрэй.Хаяг:Төв ХААН банкны дэргэдэх Гүн Чандманы байр "NICE SHOP" дэлгүүр Утас:8843-4354
1/24/2017

Тэтгэвэрийн тогтоолт, олголтонд шалгалт хийлгэх хүсэлтийг хүлээн авч байна.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын тушаалаар тэтгэвэр авагчдын хүсэлтийг үндэслэн нийгмийн даатгалын сангаас авч буй тэтгэвэрт шалгалт хийх "Аян" явагдаж байгаа тул тэтгэвэрийн тогтоолт, олголтонд шалгалт хийлгэх хүсэлтийг хүлээн авч байна. Ховд аймгийн ЭМНД-ын хэлтэсЛавлах утас:7043-5148, 7043-3709 
1/17/2017
Ховдын мэдээ