Аймгийн ИТХ, "Монгол улсын Төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь" төсөл, Швейцарийн хөгжлийн агентлагийн "Ногоон алт" төслөөс хамтран "Бэлчээрийн менежментийг сайжруулахад ИТХ-ын гүйцэтгэх үүрэг" сэдэвт сургалтыг 07 дугаар сарын 23, 24-ний өдрүүдэд зохион байгуулав. Сургалтанд Ховд аймгийн 16 сумын ИТХ-ын дарга, Төлөөлөгчид, Засаг дарга, Мал эмнэлгийн үржлийн тасгийн мэргэжилтэн, Газрын даамал болон сумын Бэлчээр ашиглагчдын холбооны тэргүүн зэрэг 100 гаруй хүн оролцлоо.
ВИДЕО:
Бэлчээрээ хэрхэн зүй зохистой ашиглахад чиглэсэн энэхүү сургалт нь бэлчээрийн ачаалал, тэжээллэг чанар, сүргийн бүтэц, хоршоо байгуулж хэрхэн хөгжүүлэх чиглэлээр баримтлах үндсэн чиглэл хийгээд малын тооны харьцааг даацад хэрхэн тохируулах талаар мэдээллүүдийг өгч, зөвлөмжүүдийг хүргэсэн, бусад сумдаасаа туршлага солилцох хийгээд бүтээлч санал санаачлагаа Бэлчээр Ашиглагчдын Холбооны цаашдын төлөвлөгөөнд тусгуулах гээд өргөн боломжуудыг нээж өгсөнөөрөө давуу байлаа.