Aймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар “Ховд- Эрч хүч” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрыг татан буулгах асуудлыг хэлэлцэн баталжээ.



Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 10 дахь удаагийн хуралдаан 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдөр хуралдлаа. Энэхүү хуралдаанд аймгийн ИТХ-ын Тэргүүлэгч Б.Болорцэцэг, Б.Баярсайхан, Т.Баярсайхан, Ю.Азамат, Д.Батхуяг нар хүрэлцэн ирж 54.5 хувийн ирцтэйгээр хуралдан “Ховд- Эрч хүч” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрыг татан буулгах асуудлыг хэлэлцэв.
Монгол улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.3-ын “ж”, 19 дүгээр зүйлийн 19.1.2, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2.4 дахь заалтууд, аймгийн ИТХ-ын 3 дугаар хуралдааны 03/02 дугаар тогтоол, аймгийн Засаг даргын саналыг үндэслэн аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар “Ховд- Эрч хүч” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрыг татан буулгаж, Хот тохижуулах газрын бүтцийг Жаргалант сумын бүтцэд оруулан батлахаар шийдвэрлэсэн байна.
Үүнтэй холбогдуулан аймгийн ИТХ-ын 2013 оны Ховд-Эрч хүч ОНӨААТҮГ байгуулах тухай 39 дүгээр тогтоолыг хүчингүй болголоо.




Тус хуралдаанд аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга Б.Сандагсүрэн, Үндэсний Аудитын газрын харьяа Ховд аймгийн Төрийн Аудитын газрын дарга Л.Галбадрах, Монгол банкны Ховд аймаг дахь салбарын захирал Ц.Бат-Эрдэнэ нар зөвлөх эрхтэйгээр оролцов.





Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ