Аймгийн ИТХ-ын 41 Төлөөлөгч, хурлын ажлын албаны ажилтнуудын хандивын мөнгийг аймгийн Онцгой байдлын газарт хүлээлгэн өглөө.


Улсын хэмжээнд хуурайшилтын зэрэг өндөр байгаагаас ой хээрийн түймэр гарах явдал их байна. Хэдийгээр түймрийн голомтыг цурманд оруулсан ч гэлээ дахин гарахгүй гэсэн баталгаа байхгүй. Тиймээс  Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссоос уриалга гаргаж, ард иргэд сайн дурын хөдөлгөөн өрнүүлээд байгаа энэ үед Ховд аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид хуралдаж, хандивын аянд нэгдэхээр болжээ. Өөрөөр хэлбэл: Аймгийн ИТХ-ын 41 Төлөөлөгч тус бүр 50,000 төг, ажлын албаны ажилтнууд нэг өдрийн цалингаа хандивлахаар шийдэн, хандивын мөнгийг өнөөдөр аймгийнхаа Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн захирагч С.Даваажаргалд гардуулан өглөө. 




ВИДЕО:


Хандивын мөнгийг Ховд аймгийн Онцгой байдлын газар зохих журмынх нь дагуу холбогдох газарт нь хүргэж ажиллахаа энэ үеэр илэрхийлэв.




Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ