Махны нэмүү өртгийн сүлжээний платформ уулзалт Ховд аймагт зохион байгуулагдлаа.



Монгол Улсын Засгийн Газар, НҮБ байгууллага  хамтран “Монгол улсад ажлын байр нэмэгдүүлэх нь” төслийг Европын холбооны санхүүжилтээр  2017-2019 оны хооронд  хэрэгжүүлж байна. 
Энэхүү  төсөл нь  Монгол улсын  нийслэл  Улаанбаатар  хот болон Сэлэнгэ, Дархан-уул, Дорнод, Ховд , Төв аймгуудад  хэрэгжих юм байна.  Төслийн хүрээнд  сонгогдсон  таван  аймагт  хийх "Махны нэмүү өртгийн сүлжээний платформ  уулзалт"  Ховд аймгаас эхэллээ.



Монголын Органик  Хөдөө Аж Ахуйг  дэмжих, Хувийн хэвшлийн оролцоотойгоор малын гаралтай бүтээгдэхүүн болон хүнсний ногооны нэмүү өртөгийн сүлжээг  хөгжүүлэх  зорилготой  төслийн “Махны нэмүү өртгийн сүлжээний платформ”  уулзалтыг  Ховд аймгийн ЗДТГ-ын Иргэний танхимд  зохион байгуулав.
Тус  уулзалтанд  Ховд аймгийн Засаг дарга Д.Галсандондог, SECIM буюу Нэмүү өртгийн сүлжээ төслийн зохицуулагч Г.Ганхөлөг, Т.Алтансүх, Австралийн “ОBE” Органик үхрийн мах компаний  гүйцэтгэх захирал Далене Врэй,  Мал Аж Ахуйн мэргэжилтэн Росе Макензи болон  аймгийн мах махан бүтээгдэхүүний бизнес  эрхлэгчдийн төлөөлөл 30 гаруй  хүн оролцсон юм.



Уулзалтын  үеэр  SECIM буюу  Нэмүү өртгийн сүлжээ төслийн  зохицуулагч Г.Ганхөлөг  “SECIM” төслийн махны нэмүү өртгийн сүлжээний  хүрээнд  авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар, төслийн  зохицуулагч  Т.Алтансүх Махны зах зээл, цаашдын чиг хандлагын талаар тус  тус мэдээлэл хүргэлээ.  Мөн энэ үеэр   Австралийн “ОBE” Органик үхрийн мах компаний  гүйцэтгэх захирал Далене Врэй,  Мал Аж Ахуйн мэргэжилтэн Росе Макензи нар компанийхаа үйл ажиллагаа, маркетинг, менежментийн сайн  туршлагаасаа  хуваалцав.
Махны нэмүү өртгийн сүлжээний  платформ  уулзалтын явцад  орон нутгийн бизнес  эрхлэгчид  Органик махны экспортыг  хэрхэн зохион байгуулах  тухай маркетингийн  шинэ мэдлэг, мэдээлэлтэй  болж,  Австралийн туршлагатай  танилцаж,  санал бодлоо чөлөөтэй илэрхийлж,  бизнесээ  хөгжүүлэх аргуудад  суралцсан нь чухал ач холбогдолтой  байлаа.



Н.Лхагва
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ