БНХАУ-тай хамтарсан бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа Ховд аймагт эхэллээ.



Ховд аймаг, БНХАУ-ын ШУӨЗО-ны бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдааг баруун аймгуудад жил бүр зохион байгуулагдаг уламжлалтай. Тэгвэл энэ удаагийн буюу 8 дахь удаагийн үзэсгэлэн худалдаа Ховд  аймагт болж байна.





Тус үзэсгэлэн худалдааг БНХАУ-ын ШУ-ын Алтай болон Хами аймаг нь Ховд аймгийн Засаг даргын Тамгын газар, Худалдаа аж үйлдвэрийн танхимтай хамтран зохион байгуулж байгаа юм. Ингэснээр 2 орны худалдаа эдийн засгийн хамтын ажиллагааг нэг алхамаар урагшлуулах, аж ахуйн нэгжүүд хоорондын хамтын ажиллагаагаа өргөтгөх, олон салбарын эдийн засаг, техник технологийг хөгжүүлж улмаар шинэ зах зээлийг нээн өргөжүүлэх ач холбогдолтой гэж үзэж байна.  



БНХАУ-тай хамтарсан 8 дахь удаагийн бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаанд нийт 40 гаруй аж ахуй нэгжүүд оролцож байгаа бөгөөд үзэсгэлэн худалдаанд хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, хүнсний бүтээгдэхүүн, ноос ноолууран бүтээгдэхүүн, гар урлалын бүтээгдэхүүн зэрэг олон нэр төрлийн бараа бүтээгдэхүүн худалдаалагдаж байна. Өнөөдрөөс эхлэн 6-сарын 2-ныг хүртэл явагдах  үзэсгэлэн худалдааны нээлтийн үйл ажиллагаанд Ховд аймгийн Засаг дарга Д.Галсандондог тэргүүтэй орон нутгийн удирдлагууд,  БНХАУ-ын ШУӨЗО-ны Алтай аймгийн Засаг даргын орлогч Гуаньвэй тэргүүтэй Алтай аймаг, Хами хотын зочид төлөөлөгчид оролцож, нээлтийн тууз хайчиллаа.




Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ