Аймгийн Засаг дарга Д.Галсандондог БНХАУ-ын ШУӨЗО-ы Алтай аймгийн Засаг даргын орлогч Гуаньвэй тэргүүтэй Алтай аймаг, Хами хотын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар Ховд аймаг, Алтай аймаг, Хами хот хоорондын цаашдын хамтын ажиллагаа болон 2017 оны 05 дугаар сарын 31-нээс 06 дугаар сарын 2-ны өдрүүдэд Ховд хотод зохион байгуулах гэж буй “Монгол улс, БНХАУ-ын ШУӨЗО-ны бараа бүтээгдэхүүний 8 дахь удаагийн үзэсгэлэн худалдаа”-ны зохион байгуулалтын талаар санал солилцлоо.
Уулзалтад аймгийн Засаг даргын орлогч Ш.Батсүх, Засаг даргын орлогч Ч.Уранчимэг, Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Б.Гантөмөр, Хууль зүйн хэлтсийн дарга Б.Мөнхбат, Гадаад харилцааны мэргэжилтэн Ж.Ганцоож, БНХАУ-ын ШУӨЗО-ны Алтай аймгийн Худалдааны товчооны Намын дарга Лю Ган, Хами хотын Худалдаа товчооны дарга Жан Ёупөн, Алтай аймгийн Худалдааны товчооны Гадаад худалдааны хэлтсийн дарга н.Оюун, Хами хотын Гадаад харилцааны мэргэжилтэн н.Алтанбагана нар оролцов.