Улс төр

Жаргалант сумын Сонгуулийн хорооноос мэдээлж байна

УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийн санал хураалт зургаадугаар сарын 24-ний өдөр болно. Үүнтэй холбогдуулан Ховд аймгийн Жаргалант сумын Сонгуулийн хорооноос  зургаадугаар сарын 22-ны өдөр 12 хэсгийн хорооны дарга, гишүүдтэй уулзалт хийж, хэд хэдэн үүрэг чиглэл өгсөн юм. Мөн цахим хэлбэрээр туршилтын мэдээ дамжуулах, бэлтгэх байдлыг хангах талаар хэлэлцлээ.  Энэ үеэр сонгууль зохион байгуулах үйл ажиллагааны явцад коронавируст халдвар (ковид-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх журам,
6/22/2020

С.Хоролсүрэн: Жаргалант, Булган, Мөнххайрхан сумдад хамгийн олон хүн шилжиж ирсэн

Сүүлийн үед нийгмийн сүлжээнд Ховд аймагт 4-5 мянган “царцаа” сонгуульд саналаа өгөхөөр ирсэн гэсэн мэдээлэл тархаад байна. Тиймээс Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн дарга С.Хоролсүрэнтэй ярилцлаа.   - Улсын бүртгэлийн багц хууль хэрэгжиж байгаа. Иргэдийн шилжилт хөдөлгөөнийг хэдийнээс зогсоосон бэ? - 2018 оны 11 сарын 1-нээс эхлэн Улсын бүртгэлийн багц хууль хэрэгжиж эхэлсэн. Энэ хуульд нотлох баримтад тулгуурлаж шилжилт хөдөлгөөнийг хийхээр заасан. Өмнө нь тухайн иргэн иргэ
6/22/2020

Сонгуулийн сурталчилгаа өнөөдөр дуусна

Сонгуулийн хуулийн дагуу улс төрийн намууд, нэр дэвшигчид сурталчилгаагаа явуулж дуусах хугацаа өнөөдөр буюу зургаадугаар сарын 22-ны өдрийн шөнийн 00:00 цагаар шувтарч байна. Тиймээс шөнийн 00:00 цагаас хойш сонгуульд нэр  дэвшигчид сурталчилгааны самбар,  туг далбаа, тараах материал, хэвлэмэл сонин, сэтгүүл зэргийг тараах, сурталчлах ажлыг зохион байгуулахгүй  байхыг Ховд аймгийн Сонгуулийн хорооноос анхаарууллаа. Түүнчлэн аймгийн Сонгуулийн хорооны дарга, аймгийн ИТХ-
6/22/2020

Сумдын сонгуулийн хорооны дарга, мэдээллийн технологийн ажилтан нарт зориулсан сургалт зохион байгуулав

Ховд аймгийн Сонгуулийн хорооноос сумдын сонгуулийн хорооны дарга, мэдээллийн технологийн ажилтан нарт зориулсан чадавхжуулах сургалтыг өнөөдөр \2020.06.17\ зохион байгууллаа.  Энэхүү сургалтад Ховд аймгийн 17 сумын Сонгуулийн хорооноос 50 гаруй хүн хамрагдаж, шинэ төрлийн коронавирусний халдварын эрсдэлтэй үед сонгуулийн ажлыг хэрхэн зохион байгуулах талаар нэгдсэн мэдлэг, мэдээлэлтэй болсноороо онцлогтой.Түүнчлэн аймгийн Сонгуулийн хороо, Тагнуулын газар, Цагдаагийн газрын хяналт дор
6/17/2020

Ховд аймгийн сонгогчдын тоо эцэслэн гарчээ

Ховд аймгийн Сонгуулийн хорооны үйл ажиллагаа, цаг үеийн ажлаас танилцууллаа. Өнгөрсөн 2016 онд 48000 гаруй хүн сонгогчдын нэрсийн жагсаалтад бүртгэгдэж байсан бол энэ жил 56074 болж өссөн байна. Аймгийн Сонгуулийн хороо, 17 сумын сонгуулийн хороо, 91 хэсгийн хороонд нийт 779 төрийн албан хаагч ажиллаж, энэ удаагийн УИХ-ын сонгуулийг зохион байгуулна. Улсын Онцгой комисс, Эрүүл мэндийн яам, СЕХ-оос өгсөн чиглэлийн дагуу коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх журмыг баримтлан ажилл
6/16/2020

Аймгийн Сонгуулийн хорооноос мэдээлж байна

Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгууль зохион байгуулахтай холбогдуулан “Ховд аймгийн Сонгуулийн хороо”-ноос хэрэгжүүлж байгаа цаг үеийн ажил, үйл ажиллагааны төлөвлөгөө, зарим анхаарах асуудлуудын талаар мэдээлэл хийлээ. Түүнчлэн сонгууль зохион байгуулах үйл ажиллагааны явцад коронавируст халдвар (ковид-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх журмыг баримтлан ажиллахыг аймгийн Сонгуулийн хорооны дарга, ИТХ-ын Нарийн бичгийн дарга Б.Сандагсүрэн уриаллаа. ВИДЕО: 
6/15/2020

Аймгийн Сонгуулийн хорооноос цахим хурал зохион байгууллаа

Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуулийн сурталчилгаа зургаадугаар сарын 2-ны өдрөөс албан ёсоор эхэлсэн байна. Үүнтэй холбогдуулан Ховд аймгийн Сонгуулийн хорооноос  зургаадугаар сарын 03-ны өдөр бүх сумын сонгуулийн хорооны дарга, нарийн бичгийн дарга, гишүүдтэй цахим хурал хийлээ. Энэ удаагийн цахим хуралд аймгийн Сонгуулийн хорооны дарга, гишүүд болон  сумдын Сонгуулийн хороо, зарим хэсгийн хороодын төлөөлөл 100 гаруй хүн оролцсон юм. Цахим хурлын үеэр оролцогчид сонгуулий
6/3/2020

Жаргалант сумын 12 хэсгийн хорооны дарга, гишүүдэд сургалт явууллаа

Монгол улсын Их хурлын 2020 оны ээлжит сонгуулийн санал хураалт 06-р сарын 24-ны өдөр болно. Үүнтэй холбогдуулан аймаг, сумдын сонгуулийн хороо, хэсгийн хороодыг байгуулан хуулийн дагуу бэлтгэл зохион байгуулалтын ажлаа эхлүүлээд байна. Энэ сарын 21-22-ны өдрүүдэд Жаргалант сумын Сонгуулийн хороо аймгийн Сонгуулийн хороотой хамтран 12 хэсгийн хорооны дарга, гишүүдэд сургалт зохион байгууллаа.ВИДЕО:
5/22/2020

2016-2020 оны УИХ 180 хууль баталснаас 38 хуулийг нь С.Бямбацогт гишүүн санаачлан батлуулжээ

Долоо дахь удаагийн парламентын отгон чуулганы үеэр Монгол Төрийн манлай түшээгээр долоон гишүүнийг тодруулжээ. Тухайлбал,Монголын төрийн ой санамж, шударга ёсны төлөө зүтгэж, Үндсэн хуулийн эхийг барилцсан Д.Лүндээжанцан, Ц.Нямдорж нарыг,Төрийн хатан эрдэнээр Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлийг,Хууль санаачлан батлуулсан тоо, ажлын хэсэгт оролцсон эрэмбийг харгалзан Д.Тогтохсүрэн, С.Бямбацогт нарыг Монгол төрийн манлай түшээдээр,УИХ олонх, цөөнхийн тэнцвэрийг хангаж ажилласан гишүүнээр Я.Санжмят
5/16/2020

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж шатахууны үнэ, хуурамч шатахууны талаар мэдээлэл хийлээ

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж шатахууны үнэ, хуурамч шатахууны талаар мэдээлэл хийлээ Тэрбээр “Дэлхийн зах зээл дээр нефтийн ханш хангалалттай хэмжээгээр буурсныг бид мэдэж байгаа. Оны эхэнд 70 ам.доллар байсан нефтийн ханш 22 ам.доллар болж буурсан. Иран, Ирак зэрэг орнууд нефтээ 10 ам.доллараар зарж байгаа ийм тохиолдол бий. Нефтийн үнэ 300-400 орчим төргөрөөг буурсан ч зарим газар хангалалттай хэмжээгээр буурахгүй байна. 2008-2019 онд нефтийн дундаж ханш 650 ам.доллар байсан бол өнөөдөр Монг
4/17/2020
Ховдын мэдээ