Улс төр

Ховд суманд цахилгаан эрчим хүчийг сайжруулахад 466 сая төгрөгийн хөрөнгө оруулалт улсын төсвөөр хийгдэнэ

УИХ-ын гишүүн О.Батнасан 02-р сарын 5-нд Ховд суманд ажиллалаа. Тэрээр өнгөрсөн жил тус суманд түргэн тусламжийн машин, Соёлын төвийн номын сангийн фонд сайжруулахад 1 сая төгрөг, Сургуульд СТЕМ хэрэглэгдэхүүн ойролцоогоор 3 сая төгрөгийн өртөгтэй, Мөн багийн эмчийн мотоцикль, сумын 70 жлийн ойн хүрээнд хувиасаа 1500ш номыг 6 сая төгрөгөөр ивээн тэтгэн хэвлүүлсэн зэрэг ажлуудыг хийсэн байна. Ховд суманд 2018 онд цахилгааны шугамыг шинэчлэх 466 сая төгрөгийн санхүүжилтийг Эрчим хүчний сайдын
2/6/2018

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж тойргийнхоо сумдын 70-аас дээш настай ахмад буурлуудад хүндэтгэл үзүүлэв

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж тойрогтоо ажиллах үеэрээ Зэрэг, Дарви, Цэцэг, Чандмань, Дөргөн, Жаргалант сумын Жаргалан, Бугат, Рашаант, Хайрхан багуудын 70-аас дээш настай нийт 700 орчим ахмадуудад сар шинийн баярыг тохиолдуулан тавгийн идээ, Цаг тооны бичгийг гардуулан өгч, ирж буй Шороон Нохой жилдээ түмэн олноороо түвшин амгалан цагаалахын ерөөлийг дэвшүүлэв.ВИДЕО:  УИХ-ЫН ГИШҮҮН Б.ПҮРЭВДОРЖИЙН 2016-2018 ОНЫ АЖЛЫН ТАЙЛАН This is an embedded &a
2/5/2018

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж тойрогтоо ажиллах үеэрээ Төрийн дээд одон, медаль гардуулав

Улс эх орон, орон нутгийнхаа хөгжил цэцэглэлтийн төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэж, эрхэлсэн ажилдаа олон жил үр бүтээлтэй ажиллан, амжилт гаргаж  салбартаа үнэлэгдсэн нэр бүхий хүмүүсийг Монгол улсын төрийн дээд одон медалиар шагнасныг УИХ-ын гишүүн, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дэд дарга Б.Пүрэвдорж гардуулан өгч, баяр хүргэв.ВИДЕО: УИХ-ЫН ГИШҮҮН Б.ПҮРЭВДОРЖИЙН 2016-2018 ОНЫ АЖЛЫН ТАЙЛАН This is an embedded &
2/5/2018

Эрдэнэбүрэн сумын иргэд Усан цахилгаан станц барих ажлыг эрчимжүүлэхийг хүслээ

УИХ-ын гишүүн О.Батнасан Эрдэнэбүрэн сумын иргэд хөдөлмөрчидтэй 2 сарын 4-нд уулзлаа. Уулзалтаар иргэдийн санал хүсэлтийг сонсож, сонирхсон асуултуудад хариулж, төр засгийн бодлого шийдвэрийг танилцуулан мэдээлэл хүргэсэн юм. Мөн Эрдэнэбүрэн сумын Цэцэрлэгийн үйл ажиллагаатай танилцаж НҮБ-ийн шугамаар олгогддог СӨБ-ын хүүхдүүдэд зориулагдсан гарын бэлгийг тус цэцэрлэгийн хүүхдүүдэд гардуулан өглөө. Уулзалтаар иргэд тус суманд баригдахаар яригдаж буй Усан цахилгаан станцын бүтээн байгуулалтын ажл
2/5/2018

УИХ-ын гишүүн О.Батнасан Мянгад суманд ажиллав

УИХ-ын гишүүн О.Батнасан Мянгад суманд ажиллаж иргэдийн санал бодлыг сонсон, сонирхсон асуултуудад хариулан, төр засгийн бодлого шийдвэрийг танилцуулан мэдээлэл өглөө. Мянгад сумын хувьд 2018 онд улсын төсвөөс 150 хүүхдийн цэцэрлэг баригдахаар болсон байна. Мөн тус суманд энэ жил улсын сайн малчин нэг төрлөө. Мянгад сумын хувьд малын тоогоороо сүүлийн 30 жил аймагтаа эхний 5-д явж ирсэн ч ийнхүү 35 жилийн дараа улсын аварга малчинтай болж байгаа нь энэ юм. Мянгад сум энэ онд 3618 хүн а
2/5/2018

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж тойргийнхоо сумдад нийт 125 тн хорголжин тэжээл олголоо.

Тэнхлүүн явахад тэмээгээр тусалсанаас тэвдэж явахад тэвнээр тусал гэдэг.  УИХ-ын гишүүн Бөхчулууны Пүрэвдорж орон нутагт ажиллахдаа цас зудтай энэ хүнд үед малчдынхаа сэтгэл санааг дэмжиж, амьжиргааны гол эх үүсвэр болсон хэдэн малаа онд оруулахад нь бага ч гэсэн хувь нэмэр болгох үүднээс 5 суманд нийт 125 тн хорголжин тэжээлийг үнэ төлбөргүйгээр олголоо. Тухайлбал өвөлжилт хамгийн хүнд байгаа Чандмань суманд 25, Зэрэг, Дарви, Дөргөн, Цэцэг сумдад тус бүр 20 тн хорголжин тэжээлийг үнэ
2/5/2018

УИХ-ын гишүүн С.Бямбацогт “Зөв хандлага залуу хүн” сэдэвт уулзалт хэлэлцүүлгийн зочноор оролцов

Ховд аймгийн ИТХ-ын дэргэдэх "Эвт ирээдүй" залуучуудын зөвлөлөөс “Зөв хандлага залуу хүн” сэдэвт уулзалт хэлэлцүүлэгийг зохион байгууллаа. Тус уулзалт хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн, УБ хот дахь Ховд аймгийн нутгийн зөвлөлийн дарга С.Бямбацогт урилгаар оролцож нутгийн залуустай санал бодлоо солилцож, цаашид хамтран ажиллахаа илэрхийллээ.ВИДЕО:
2/5/2018

УИХ-ын гишүүн О.Батнасан тойрогтоо ажиллаж байна

УИХ-ын гишүүн О.Батнасан намрын чуулган завсарлаад тойрогтоо ажиллахаар ирээд байна. Тэрээр ирсэн даруйдаа аймгийн төвд үүсээд буй нөхцөл байдал болох халаалт дулаан доголдож буй асуудлуудтай газар дээр нь танилцаж “Бадамлах дөл” ХХК-ны дулааны станцаар орж холбогдох хүмүүстэй нь уулзлаа. Мөн үргэлжлүүлээд Буянт, Магсаржав, Алагтолгой, Цамбагарав багийн иргэдийн төлөөлөлтэй уулзав. Уг уулзалтаар УИХ-аас батлагдан гарч буй хууль тогтоомж болон  төр засгийн бодлого шийдвэрийн талаар тани
2/5/2018

УИХ-ын гишүүн О.Батнасан халаалт дулааны асуудлаар орон нутгийн удирдлагууд болон холбогдох албаныхантай уулзав

УИХ-ын гишүүн О.Батнасан “Бадамлах дөл” ХХК буюу халаалт дулаан доголдож байгаа зарим байруудаар явж нөхцөл байдалтай газар дээр нь танилцан дулааны станцаар орлоо. Энэ дагуу өчигдөр орой 21.00 цагийн үед аймгийн удирдах ажилтнуудын шуурхай хуралдаан зохион байгуулж цаашид асуудлыг хэрхэх талаар хэлэлцлээ. Тодруулбал, тулгамдаж буй гол асуудал болох халаалтыг яаралтай хэвийн горимд оруулахад хувь хувьсгал гэлтгүй хамтран ажиллахыг үүрэг болгов.Хүйтний эрч суларч хавартай золготол дахин эвдр
2/5/2018

Ховд аймгийн 1200 орчим иргэд улс даяар зохион байгуулагдсан эсэргүүцлийн жагсаалд нэгдлээ

АН-аас 2018 оны 01 сарын 10-ны өдөр УИХ, ЗГ-т үндсэн хуулийн өөрчлөлт, татвар, агаарын бохирдол, зэрэг асуудлуудаар хугацаатай шаардлага хүргүүлсэн байдаг. Тэгвэл энэхүү шаардлагын хариуг нэхэх улс төрийн жагсаал цуглааныг орон даяар зохион байгуулав. Дээрх шаардлагын хариуг нэхэх жагсаал Ховд аймгийн төв талбай дээр энэ өдөр зохион байгуулагдлаа. Улс орон даяар нэгдсэн байдлаар зохион байгуулагдаж байгаа ч жагсаал аймаг бүрт өөр өөрийн онцлогтой болж байгааг хэлж байна. Тухайлбал Ховд аймгийн х
2/1/2018
Ховдын мэдээ