УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийн санал авах үйл ажиллагаа үргэлжилж байна. МАН-аас Ховд аймгийн 16 дугаар тойрогт нэр дэвшигч, УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа 6 дугаар хэсгийн хороо буюу Жаргалант сумын Жаргалан багийн сонгуулийн санал авах байранд очиж, саналаа өглөө. ВИДЕО:Ховд аймгийн Жаргалант сумын Жаргалан багийн сонгогчдын нэрсийн жагсаалтад бүртгэлтэй 1320 хүн байна. Үүнээс одоогийн байдлаар 419 хүн буюу сонгогчдын 31 хувь нь саналаа өгчээ. Иргэд сонгуулийн санал авах үйл ажиллагаанд оролцохдоо шинэ төрлийн коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх журмыг баримталж байна. Огноо: 6/24/2020 Төрөл: Сонгууль 2020 Сэтгүүлч: Н.Батчимэг, Н.Лхагва 1436 Мэдээ таалагдсан: