УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийн санал авах үйл ажиллагаа Ховд аймагт үргэлжилж байна. Энэ оны зургаадугаар сарын 24-ний өдрийн 12:00 цагийн байдлаар Ховд аймгийн хэмжээнд бүртгэгдсэн нийт 54254 сонгогчдын 14668 буюу 27.04 хувь нь саналаа өгсөн байна. Одоогийн байдлаар Ховд аймгийн 17 сумын 91 хэсгийн хороонд сонгуулийн санал авах үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байна.
Үенч сумын Улиастай багийн хэсгийн хорооноос 12:00 цагийн байдлаар санал хураалтын ирцийн мэдээ ирүүлээгүй байна. Учир нь өндөр уулын бүсэд орших Үенч сумын Улиастай багийн зам бартаа саад ихтэй. Үүний улмаас энэ сарын 20-ны өдөр өгөгдөл дамжуулах туршилт 5 цаг саатсан, зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал өгөх үйл ажиллагаа 6 цагийн хугацаанд саатсан тул санал хураалтын ирцийн мэдээг Улаанбаатарын цагаар 17:00 цагт авахаар болсон гэж аймгийн Сонгуулийн хорооноос мэдээллээ.