Төрийн эрх барих дээд байгууллага болох УИХ-ыг сонгох 8 дахь удаагийн сонгуулийн санал авах ажил албан ёсоор эхэллээ. Жаргалант сумын 7-р хэсгийн хорооны санал авах арга хэмжээний нээлтэд аймгийн Сонгуулийн хорооны дарга Б.Сандагсүрэн, Жаргалант сумын Сонгуулийн хорооны дарга Д.Ариунбилэг нар оролцов. Тус Хэсгийн хороо нь 7 бүрэлдэхүүнтэй. Энд Жаргалант сумын Магсаржав багийн иргэд саналаа өгнө. Нийт 1691 сонгогч сонгогчдын нэрсийн жагсаалтад бүртгэгдсэн үүний 10 нь зөөврийн битүүмжилсэн хайрцгаар саналаа өгчээ. Жаргалант сум хамгийн олон буюу 20233 нь сонгогчтой. Огноо: 6/24/2020 Төрөл: Сонгууль 2020 Сэтгүүлч: Н.Батчимэг, Н.Лхагва 1263 Мэдээ таалагдсан: