Улс төр

2018 оны 02 сарын 01-ний 11:00 цагт Ард Аюушийн талбайд тайван жагсаал болно

Тэтгэвэрийн нас, 9 төрлийн татварыг нэмэгдүүлж, бензин шатахууны үнийн өсөлт, өргөн  хэрэглээний барааны үнийн өсөлтийг эсэргүүцсэн  тайван жагсаал 2018 оны 02 сарын 01-ний өдөр 11:00 цагт  Ард Аюушийн талбайд болох тул  ард иргэд та бүхэн өргөнөөр оролцоно уу.ВИДЕО:
1/27/2018

О.Батнасан:Улсын нөөцөөс 400 тн өвс, 250 тн хорголжин тэжээл Ховд аймагт хүргүүлэхээр боллоо

Улсын нөөцөөс 400 тн өвс, 250 тн хорголжин тэжээл Ховд аймгийн малчдад хүргэхээр боллоо. Энэ өвсийг үнэгүй олгох ба хорголжин тэжээлийг 1кг-ыг нь 600 төгрөгөөр тооцож малчдад хүргэнэ. Малчдад өвс тэжээлийг цаг алдалгүй хүргэх ажлыг шуурхай зохион байгуулахыг аймгийн Засаг даргад үүрэг болголоо гэж УИХ-ын гишүүн О.Батнасангийн ажлын албанаас мэдээллээ. 
1/24/2018

Ховд, Улаанбаатарт шатахууны үнэ ижил байх ёстойг сануулж, асуулга тавьлаа

УИХ-ын гишүүн С.Бямбацогт шатахууны хомсдол бий болгож иргэдэд хүндрэл учруулж байгаа, хөдөө орон нутаг татварыг тэглэсэн атал шатахууны үнийг нэмж байгаад анхаарал хандуулж ажиллахыг хүсч Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд асуулга тавьжээ. Тэрээр “Монгол Улсад хүчтэй төр байгаа бол үндэслэлгүйгээр үнээ нэмж байгаа шатахуун импортлогчидтой хариуцлага тооцох, үндэслэлтэйгээр үнэ нэмэгдэж байгаа бол үр дүнтэй хамтран ажиллах, яаралтай хэлэлцээрт орох, гарц шийдэл олох шаардлагатай гэж үзэж байна. Энэ
1/24/2018

Ховд аймгийн МАХН-ын түмтээс “Сайн үйлсийн аян” зохион байгуулав

МАХН-ын 2-р их чуулган энэ оны 2-р сарын 9,10-нд болно. Тус чуулганыг угтан 21 аймаг, нийслэлийн 9 дүүргийн МАХН-ын түмтээс  санаачлан иргэд олон түмэнд тус дэм болсон ажлыг зохион байгуулсаар байна.  Ховд аймгийн МАХН-ын түмтээс  "Сайн үйлсийн аян" өрнүүлж өвлийн хүйтэнд байнга гадаа ажил үйлчилгээ эрхэлдэг зарим хүмүүст халуун аарцаар үйлчиллээ.ВИДЕО:
1/19/2018

С.Бямбацогт: Татвар нэмсэн асуудлаа эргэж харах боломж бүрдсэн

УИХ-ын гишүүн С.Бямбацогттой цаг үеийн асуудлуудын хүрээнд ярилцлаа. -Та Монгол Улсын Ерөнхий сайдад өвөлжилттэй холбоотой асуудлаар асуулга хүргүүлсэн. Өнгөрөгч долоо хоногт асуулгын хариуг сонсох байсан ч хойшлуулсан байна. Ямар шалтгаанаар хойшлуулсан юм бол?-Өнгөрсөн зун Монгол Улсын нийт нутгийн 70 орчим хувь нь гандуу байсан. Өнөөдөр нийт нутгийн 90 хувь нь цасан бүрхүүлтэй, үе үе цочир хүйтэрч байгаатай холбоотойгоор өвөлжилт хүндэрч байгаа тул Засгийн газар үүнд илүү анхаарч ажиллах ёсто
1/16/2018

Ховд аймгийн ИТХ дахь МАН-ын 14-ийн бүлэг хурлын даргын ажлыг авах гэж 3 дахь удаагаа завдлаа...

Өнгөрсөн 2017 оны 12-р сарын 4-5 ны өдрүүдэд Ховд аймгийн ИТХ-ын ээлжит 5-р хуралдаан хуралдаж ИТХ-ын дарга, Засаг дарга нараа огцруулсан ба хурлын даргыг ажлаас нь чөлөөлөх тогтоолын төслөө батлалгүй нээлттэй завсарлага авсан. Хурал даргалагчийг хурлаа зориуд хаясанд тооцон МАН-ын 14-ийн бүлэг Ардчилсан намын хэсэг төлөөлөгчид ярилцан Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.6 дахь заалтыг үндэслэн хурал даргалагчаар Засаг даргын орлогч Ш.Ба
1/4/2018

УИХ-ын гишүүн О.Батнасан:Цаашдаа БНХАУ-аас авч буй үнэтэй цахилгаанаа өөр эх үүсвэрээр солих асуудлыг шийдэх хэрэгтэй

УИХ-ын гишүүн О.Батнасан өнөөдөр хуралдсан  (2017.12.20) Төсвийн байнгын хорооны хуралдаанд оролцохдоо дараах асуудлыг хөндсөн байна. Тэрээр хэрэглэгчдэд хүргэдэг цахилгааны эрчим хүчнийхээ 75 хувийг ОХУ, БНХАУ-аас импортлон оруулж ирдэг Баруун бүсийн цахилгаан түгээх сүлжээний гаднаас авч буй цахилгааныг НӨАТ, гаалийн татвараас чөлөөлөх асуудлыг хэлэлцлээ. 1 кВт цахилгааныг ОХУ-аас 116 төгрөгөөр, БНХАУ-аас 240 төгрөгөөр тус тус худалдан авч, хэрэглэгчдэд дунджаар 101.3 төгрөгөөр хүргэ
12/20/2017

Нээлттэй завсарласан аймгийн ИТХ-ын 5-р хуралдаан хэзээ хуралдах вэ???

2017 оны 12-р сарын 4-5 ны хооронд хуралдсан аймгийн ИТХ-ын 5-р хуралдаанаар ИТХ-ын дарга, Засаг дарга нартаа итгэл үзүүлэх асуудлыг хэлэлцэж аймгийн Засаг дарга Д.Галсандондогт тус хуралдаанд хүрэлцэн ирж, санал хураалтад оролцсон төлөөлөгчдийн 51.4 хувь нь, ИТХ-ын дарга Г.Пүрэвгандид 59.4 хувь нь итгэл үзүүлэхгүй гэсэн санал өгсөн. Төлөөлөгчдийн өгсөн саналыг үндэслэн тус хурлаас тогтоол гаргаж аймгийн Засаг даргад итгэл үзүүлэх эсэх асуудлыг МУ-ын Ерөнхий сайдад өргөн мэдүүлсэн бол ИТХ-ын дар
12/16/2017
Ховдын мэдээ