УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийн 16 дугаар тойргийн 10 дугаар хэсгийн хорооны санал авах үйл ажиллагааны нээлт боллоо



УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийн санал авах үйл ажиллагаа зургаадугаар сарын 24-ний өдөр улс орон даяар эхэлсэн. УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийн 16 дугаар тойргийн 10 дугаар хэсгийн хороо буюу Ховд аймгийн Жаргалант сумын Тахилт багийн санал авах үйл ажиллагааны нээлт боллоо. Энэ удаагийн сонгуулийг Улсын Онцгой комисс, Эрүүл мэндийн яам, Сонгуулийн Ерөнхий Хорооноос өгсөн чиглэлийн дагуу шинэ төрлийн коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх журмыг чанд баримтлан зохион байгуулж байгаагаараа онцлогтой.   



УИХ-ын найм дахь удаагийн сонгуулийн санал авах үйл ажиллагаа Улаанбаатар хотын цагаар 22:00 цаг хүртэл үргэлжлэх тул иргэд  харьяа санал авах байрандаа очиж саналаа  идэвхтэй өгөхийг зохион байгуулагчдын зүгээс уриалж байсан юм. 



ВИДЕО:


 

Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ