Монгол Улсын УИХ-ын сонгуулийн санал авах үйл ажиллагаа үргэлжилж байна. УИХ-ын гишүүн, ТББХ-ны дарга С.Бямбацогт 11.40 цагт буюу морин цагт Ховд аймгийн 16 дугаар тойргийн 3 дугаар хэсгийн хорооны санал авах байранд гэр бүлийн хамтаар очин саналаа өглөө.
ВИДЕО:
Тэрбээр иргэдэдээ хандан “Монголчууд маань монгол төрийн эрх барих, хууль тогтоох дээд байгууллага болох УИХ-аа сонгох сонгуулийн үйл ажиллагаа амжилттай явагдаж байна. Миний хувьд Бичигт багийнхаа хэсгийн хороонд ирж саналаа өгч байна. Энэ багт би төрж өсөн, ажиллаж амьдран, гал голомтоо бадрааж байсан. Иргэн бүрийн нэг санал үнэ цэнэтэй тул ард түмэн маань сонгох эрхээ эдлэн сонгуульдаа идэвхитэй оролцохыг хүсч байна” гэсэн юм.