УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийн санал хураалт зургаадугаар сарын 24-ний өдөр болно.
Үүнтэй холбогдуулан Ховд аймгийн Жаргалант сумын Сонгуулийн хорооноос зургаадугаар сарын 22-ны өдөр 12 хэсгийн хорооны дарга, гишүүдтэй уулзалт хийж, хэд хэдэн үүрэг чиглэл өгсөн юм. Мөн цахим хэлбэрээр туршилтын мэдээ дамжуулах, бэлтгэх байдлыг хангах талаар хэлэлцлээ.
Энэ үеэр сонгууль зохион байгуулах үйл ажиллагааны явцад коронавируст халдвар (ковид-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх журам, сонгогч санал өгөхөд анхаарах зарим асуудал, зөвлөмжийн талаар Жаргалант сумын Сонгуулийн хорооны нарийн бичгийн дарга, Жаргалант сумын ЗДТГ-ын дарга Д.Ариунбилэг мэдээлэл хийсэн юм.
Ховд аймгийн Жаргалант сумын Сонгуулийн хороо болон 12 хэсгийн хороонд нийт 200 орчим төрийн албан хаагч ажиллаж байна. Жаргалант сумын тухайд энэ жил 21240 хүн сонгогчдын нэрсийн жагсаалтад бүртгэгдсэн байгаа бөгөөд 198 иргэн зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал өгөх хүсэлт гаргасан байна.
ВИДЕО: