Төрийн албаны ерөнхий шалгалтын цахим бүртгэл эхэллээ

May be an image of text that says 'lel лðын терийн албаны CORININ BOVICN CIII SERVICE SRVICE COUNCIL OF N терийн албаны еренхий шалгалтын буртгэл эхэллээ 2023 оны 2 дугаар сарын 01-ний едрийн 09:00 цагаас 3 дугаар сарын о3-ны едрийн 09:00 цаг хуртэл'

Төрийн албаны зөвлөлөөс 2023 онд төрийн албаны нөөц бүрдүүлэх ерөнхий шалгалтыг хуваарийн дагуу 4 удаа зохион байгуулахаар тогтож, хугацааг товлон нийтэд зарлан мэдээлсэн.

Тэгвэл энэ оны нэгдүгээр улирлын ерөнхий шалгалтын бүртгэл 2 дугаар сарын 1-ний өдрийн 09:00 цагт эхэлж, 3 дугаар сарын 3-ны өдрийн 09:00 хүртэл 30 хоногийн хугацаанд явагдана.
Ингэхдээ төрийн албаны зөвлөлийн цахим хуудсаар дамжуулан таны материалыг цахимаар хүлээн авах юм. https://exam.csc.gov.mn/

Сонгон шалгаруулалтын хуваарь 2023 оны 3 дугаар сарын 12-ны өдөр Төрийн албаны зөвлөлийн цахим хуудсанд байршиж, шалгалт өгөх хуваарийн дагуу 2023 оны 3 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн шалгалтыг Салбар комисс зохион байгуулна. 
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ