Боловсрол

5 сумын 11 сургуулийн сэтгэл зүйч нарын өрөөний тохижилтод дэмжлэг үзүүлж тавилга, эд зүйлс хүлээлгэн өгөв

Дэлхийн зөн олон улсын байгууллагын Ховд орон нутгийн хөтөлбөрөөс ерөнхий боловсролын сургууль бүр сэтгэл зүйч ажиллуулж байгаатай холбогдуулан зорилтот таван сумынхаа ерөнхий боловсролын 11 сургуулийн сэтгэл зүйч нарын өрөөний тохижилтод дэмжлэг үзүүллээ. Өөрөөр хэлбэл, дөрөвдүгээр сарын 07-ны өдөр Жаргалант сумын ерөнхий боловсролын 1, 2, 3, 6, 7 болон Цаст-Алтай, Прогресс сургууль, Дөргөн, Мянгад, Зэрэг, Манхан сумын сургуулийн сэтгэл зүйч нарын өрөөний тохижилтод дэмжлэг үзүүлэх замаар
Өчигдөр

Тодруулга: Цахим хичээл, ЭЕШ-ын тухай цаг үеийн асуудлаар...

“COVID-19” халдвараас урьдчилан сэргийлэх, болзошгүй эрсдэлээс хамгаалах зорилгоор их, дээд сургууль болон коллеж, ЕБС, цэцэрлэгийн үйл ажиллагааг дөрөвдүгээр сарын 30-ны өдөр хүртэл түр хугацаанд зогсоосон.  Энэ хугацаанд ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын хичээлийг хуваарийн дагуу телевизээр зааж байгаа юм. Үүний хамрах хүрээ, Элсэлтийн ерөнхий шалгалт |ЭЕШ|-ийн бэлтгэл, анхаарах зүйлс, багш, сургуулийн удирдлагуудад өгсөн үүрэг чиглэлийн тухай Ховд аймгийн Боловсрол, соёл урла
3/25/2020

Ховд аймгийн нийт сурагчдын 80 гаруй хувь нь телевизээр хичээлээ үзэж байна

“COVID-19” –ийн халдвараас урьдчилан сэргийлэх, болзошгүй эрсдэлээс хамгаалах зорилгоор цэцэрлэг, сургууль, их дээд сургуулийн үйл ажиллагааг 3-р сарын 30 хүртэл түр хугацаанд хаагаад байгаа. Энэ хугацаанд Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын хичээлийг хуваарийн дагуу телевизээр зааж байна. Ховд аймгийн нийт сурагчдын 80 гаруй хувь нь телевизээр хичээлээ үзэж байгаа гэсэн судалгааг амйгийн БСУГ-аас гаргажээ. ВИДЕО:
2/27/2020

2020 оны Элсэлтийн ерөнхий шалгалтын цахим бүртгэл явагдаж байна

2020 оны Элсэлтийн ерөнхий шалгалтын/ЭЕШ/ цахим бүртгэл хоёрдугаар сарын 10-ны өдөр орон даяар эхэлсэн. Бүртгэл 2020 оны дөрөвдүгээр сарын 15-ны 18:00 цаг хүртэл үргэлжилнэ. Энэхүү шалгалтад 2020 онд ерөнхий боловсролын сургууль төгсөгчдөөс гадна Монгол Улсын их, дээд сургуулиудад элсэхийг хүссэн хүн бүхэн оролцох боломжтой. Үүнтэй холбогдуулан элсэлтийн ерөнхий шалгалт өгөхөд анхаарах зарим асуудлын талаар Ховд аймгийн БСУГ-ын мэргэжилтэн Д.Батнасангаас тодрууллаа.   ВИДЕО:
2/14/2020

Юнеско-ийн “Соёлын илэрхийллийн олон төрлийг хамгаалах болон хөхиүлэн дэмжих тухай” 2005 оны конвенцын шинжээч бэлтгэх сургалт боллоо

Соёлын олон янз байдлын олон улсын сангийн дэмжлэгтэй хэрэгжиж буй “Соёлын үйлдвэрлэлийн бодлого боловсруулах үндэсний чадавхыг бэхжүүлэх нь” төслийн хүрээнд Юнеско-ийн “Соёлын илэрхийллийн олон төрлийг хамгаалах болон хөхиүлэн дэмжих тухай” 2005 оны конвенцын шинжээч бэлтгэх сургалт Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулагдлаа. Сургалтын зорилго нь нийгэм-эдийн засгийн хөгжлийн бүхийл хүрээнд бүтээлч үйлдвэрлэлийн талаарх мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх, инновацын түншлэлийг эрчимжүүлэхэ
2/12/2020

Аймгийн төвийн ЕБС-иудын ширээ, сандлын 80 орчим хувийг бүрэн шинэчлэв

Ховд аймгийн Засаг даргын санаачлагаар ерөнхий боловсролын сургуулийн сургалтын орчин нөхцлийг сайжруулах, материаллаг баазыг бэхжүүлэх зорилгоор Орон нутгийн хөрөнгө оруулалтаар сургуулиудын ширээ сандлыг шинэчлэх ажлыг үе шаттай зохион байгуулж байна. Энэ хүрээнд 2019 онд аймийн төв болон хөдөөгийн 16 сумын ерөнхий боловсролын сургуулийн 450 орчим ширээ сандлыг шинэчилж хүлээлгэн өгсөн. Мөн 2020 оны 01 дүгээр сард Жаргалант сумын ерөнхий боловсролын 7 сургуулийн 23 ангийн 300 орчим ширээ, санд
2/12/2020

ТОДРУУЛГА: Телевизээр явуулах боловсролын хичээл, хөгжүүлэх үйл ажиллагааны талаар...

Шинэ төрлийн коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх, хамгаалах зорилгоор Улсын онцгой комиссын хуралдааны шийдвэрийн дагуу ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн сургалт, үйл ажиллагааг  2020 оны 03 дугаар сарын 02-ны өдөр хүртэл хугацаанд түр зогсоогоод байна. Энэ хугацаанд сурагчдад телевизээр хичээл заах юм. БСШУСЯ-наас теле хичээлийн хуваарийг гаргажээ. Үүнтэй холбогдуулан телевизээр явуулах хичээл, хөгжүүлэх үйл ажиллагааны талаар Ховд аймгийн Боловсрол, соёл урлагийн га
1/29/2020

ШУУРХАЙ:Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийг 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл хаахаар боллоо

Улсын онцгой комиссын өнөөдрийн хуралдаанаар өмчийн хэлбэр харгалзахгүйгээр цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийг 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл хаах шийдвэрийг гаргасантай холбогдуулан 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр сайдын тушаалыг албажуулан ирүүлэхээр БСШУСЯ-наас мэдэгдээд байна. Иймд аймгийн БСУГ-аас СУРГУУЛИЙН  ЗАХИРАЛ, ЦЭЦЭРЛЭГИЙН ЭРХЛЭГЧ  нарт  дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг чиглэл болгожээ. Үүнд:1. Эрүүл мэндийн байгууллага
1/24/2020

Сургууль, цэцэрлэгийг энэ сарын 20-ны өдөр хүртэл амраах тухай шийдвэр гаргажээ

Ховд аймгийн хэмжээнд томуу, томуу төст өвчний дэгдэлт нэмэгдэж, амбулаторийн нийт үзлэгийн 15.1 хувийг эзэлж байна. Тиймээс Боловсрол соёл шинжлэх ухаан спортын сайдын 2020 оны А|05 дугаар тушаалын дагуу “Хичээл сургалтын үйл ажиллагааг түр хойшлуулах, хязгаарлах тухай” Ховд аймгийн Засаг даргын А|07 тоот захирамж гаргасан байна.  Энэхүү захирамжид зааснаар  ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын хичээлийн хоёрдугаарын ээлжийн амралтыг долоон хоногийн хугацаанд сунгаж, нэгдүгээр сар
1/9/2020

Дарви сумын “Дэгдээхэй” цэцэрлэгийн өргөтгөлийн барилга ашиглалтад орлоо

Ховд аймгийн Дарви суманд 2019 онд нийт 2.4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 10 гаруй төрлийн бүтээн байгуулалтын ажил хийгджээ. Эдгээр томоохон бүтээн байгуулалтын ажлын нэг болох “Дэгдээхэй” цэцэрлэгийн өргөтгөлийн барилга шинэ оны босгон дээр ашиглалтад орж, 12 дугаар сарын 31-ний өдөр ёслолын тууз хайчлах үйл ажиллагаа зохион байгууллаа. Тус үйл ажиллагаанд аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, аймгийн Засаг даргын орлогч Ч.Уранчимэг, аймгийн БСУГ-ын дарга М.Пүрэвхүү болон бусад албаны төлө
1/2/2020
Ховдын мэдээ