-Аргын тооллын 10 сарын 23. Пүрэв (Бархасвадь) гараг (2025)



-Аргын тооллын 10 сарын 23. Пүрэв (Бархасвадь) гараг (2025)
-Намрын адаг улаан нохой сарын шинийн 2, хөхөгчин үхэр, мэнгэ 6 цагаан, суудал уул, эрхтний тэргүүн-15 од, хүчин төгсөх барилдлагат өдөр. Хяруу унах-13:36.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 07:23-17:49.
-Өдрийн сайн цаг: Могой(09:40-11:40), бич(15:40-17:40), нохой(19:40-21:40), гахай(21:40-23:40), бар(03:40-05:40), туулай(05:40-07:40) болой.
-Үс бүү засуул хэл ам, хэрүүл тэмцэл ирэх тул муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад баруун урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Могой, тахиа, бар, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин хонь, луу, нохой, үхэр жилтнээ сөрөг муу.
-Хүний сүлд шагайнд, гэрийн сүлд зуух, пийшинд орших болой.
-Бар, туулай жилтний сүлд гараг, үхэр, луу, хонь, нохой жилтнээ муу гараг.
-Сайн нь: Аливаа санасан зөв ажил үйл сэтгэлчлэн бүтэх сайн. Муу нь: үс засуулах, ном унших, арилжаа наймаа хийх, өндөр суудалд суух, их хэрэг үүсгэх, туг дарцаг хийсгэх, урлан бүтээх, дархлах, эрдэм ухаанд суралцах, малын хашаа, хороо барих, цэрэг хөдөлгөх, шинэ малгай, хувцас өмсөх, мал хөнгөлөх, малын үс, ноос хяргах, замд гарах, бузарыг дарж, дайсагнах үйл, мал гаргах муу.
-Зурхайч Д. Цогтбаатар. утас: 96616668.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ