-Аргын тооллын 10 сарын 22. Лхагва (Буд) гараг (2025)



Намрын адаг улаан нохой (их) сар, 3 хөх мэнгэ, мод суудал.
-Аргын тооллын 10 сарын 22. Лхагва (Буд) гараг (2025)
-Намрын адаг улаан нохой сарын шинийн 1, хөх хулгана, мэнгэ 7 улаан, суудал ус, салхины эх-14 од, үл зохилдох барилдлагат өдөр. Овоо тахих, лусын буулттай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 07:21-17:51.
-Өдрийн сайн цаг: Морь(11:40-13:40), бич(15:40-17:40), тахиа(17:40-19:40), хулгана(23:40-01:40), үхэр(01:40-03:40), туулай(05:40-07:40) болой.
-Үс бүү засуул нас ахар болох тул муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад зүүн зүгт мөрөө гаргавал зохистой.
-Луу, бич, хулгана, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин морь, могой жилтнээ сөрөг муу.
-Хүний сүлд хөлний эрхий хуруунд, гэрийн сүлд туурга, хананд орших болой.
-Гахай, хулгана жилтний сүлд гараг, могой, морь жилтнээ муу гараг.
-Сайн нь: Аливаа санасан зөв ажил үйл сэтгэлчлэн бүтэх сайн. Муу нь: үс засуулах, бурхан шүтээн тахих, лам болох, буян номын үйл, ном сонсох, даллага авах, хүүхэд үрчлэн авах, тангараг үүсгэх, их гол гатлах, загас барих, гуу, суваг татах, төлөг тавих, морь уралдуулах, нохой тэжээх, хутга мэс ирлэх, архи уух, мал хөнгөлөх, малын үс, ноос хяргах, хатуу үйл ажил хийх, гадагш өгөх, хөрөнгө исгэх, үр цацах, ан гөрөө хийх, дайсан номхтгох, улаан идээ авах, улайны үйл, хиншүү хярвас гаргах, үхэгсдийн үйл, мал гаргах муу.
-Зурхайч Д. Цогтбаатар. утас: 96616668.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ