-Аргын тооллын 10 сарын 21. Мягмар (Ангараг) гараг (2025)



-Аргын тооллын 10 сарын 21. Мягмар (Ангараг) гараг (2025)
-Намрын дунд хөхөгчин тахиа сарын билгийн 30, харагчин гахай, мэнгэ 8 цагаан, суудал огторгуй, тэргүүн дагуул-13 од, хүчин төгсөх барилдлагат өдөр. Лусын буулттай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 07:20-17:53. 
-Өдрийн сайн цаг: Гахай(21:40-23:40), үхэр(01:40-03:40), луу(07:40-09:40), морь(11:40-13:40), хонь(13:40-15:40), нохой(19:40-21:40) болой.
-Үс бүү засуул эрлэг лугаа учрах тул муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад зүүн хойд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Туулай, хонь, гахай, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин могой, бич, тахиа жилтнээ сөрөг муу.
-Хүний сүлд бүх биенд, гэрийн сүлд тооно, тааз, цонхонд орших болой.
-Могой, морь жилтний сүлд гараг, бич, тахиа жилтнээ муу гараг.
-Сайн нь: Аливаа санасан зөв ажил үйл сэтгэлчлэн бүтэх сайн. Муу нь: үс засуулах, буян хишгийн даллага авах, буян номын үйл, хурим хийх, бэрийн үйл, өвчин эмнэх, хүнийг ханаж, төнөх, эм найруулах, нүүдэл хийх, арилжаа наймаа хийх,  эд мал худалдан авах, нохой авах, газар малтах, мод таслах, худаг шуудуу малтах, мал хөнгөлөх, малын үс, ноос хяргах, дээл хувцас, гэр орны хэрэгсэл эсгэх, оёж, хатгах, шинэ гэр, байшин, асар майхан барих, суурь тавих, замд гарах, хиншүү, бузар, бэлбэсний үйл, үхэгсдийн үйл муу.
-Зурхайч Д. Цогтбаатар. утас: 96616668.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ