Аймгийн ИТХ-ын дэргэдэх "Дэд бүтэц, хот байгуулалтын хөгжлийн хороо"-ны гишүүд “Баруун бүсийн эрчим хүчний систем” ТӨХК-ийн ажилтай танилцав

5 хүн, мэдээний өрөө ба бичвэр нарын зураг байж магад

Аймгийн ИТХ-ын дэргэдэх "Дэд бүтэц, хот байгуулалтын хөгжлийн хороо"-ны гишүүд "Ховд Цахилгаан түгээх сүлжээ" ХХК-ийн үйл ажиллагаатай танилцлаа. Тус компани нь 2005 оноос хойш Монгол Улсын Засгийн газрын 258 тоот тогтоолоор “Баруун бүсийн эрчим хүчний систем” ТӨХК-ийн охин компани хэлбэрээр 105 ажилтан албан хаагчидтай үйл ажиллагаа явуулж байна. 

2 хүн ба хичээл хийж буй хүмүүс нарын зураг байж магад

Ховд аймгийн төв болон 16 сумдын ЦДАШ, дэд станцыг хариуцан ажилладаг бөгөөд 6,10,15 кВ-ын дэд станц 414, Хуваарилах байгууламж 2, Цахилгаан түгээх  сүлжээний урт 1175.9 км-ыг хариуцдаг. 

Гэр хорооллын 10741, орон сууцны 4000, үйлдвэр, аж ахуй нэгж байгууллагын 1547, төсөвт 187 газар нийт 16475 цахилгаан эрчим хүч хэрэглэгчдэд үйлчилгээгээ үзүүлж байна. Тус байгууллага нь улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар төлөвлөгөөнд тусгагдсан ажлуудыг үр дүнтэй хийж гүйцэтгэсэн байна.

2 хүн нарын зураг байж магад

Цаашид: 

-110/35/6 кВ-ын Мянгад дэд станцаас аймгийн төвийг 110 кВ-ын 2 хэлхээ ЦДАШ-аар холбох,
-35/6 кВ-ын 6300х2 кВ чадалтай Ховд дэд станцыг 35/10 кВ-ын 10000х2 кВа ба түүнээс дээш чадалтай болгож өргөтгөх, Ховд дэд станцын ХХБ-аас тэжээгдэж байгаа аймгийн төвийн  6кВ-ын ЦДАШ-уудыг бүрэн шинэчилж 10 кВ-ын хүчдэлийн түвшинд шилжүүлж, 10/0.4 кВ-ын трансформатортай болгож өргөтгөх,
-Аймаг сумдын ЦЭХ хэрэглэгчдийг ухаалаг тоолуурт бүрэн шилжүүлэх, бүрэн шинэчлэлтэд хамрагдаагүй 0.4 кВ-ын ЦДАШ-ыг өргөтгөх, шинэчлэх,
-35/10 кВ-ын Булган дэд станцын чадлыг 6300х2 кВА трансформатортай болгож өргөтгөх, 10 кВ-ын ХХБ-г бүрэн шинэчлэх ажлуудыг дэмжиж ажиллахыг аймгийн ИТХ-ын дарга болон төлөөлөгчдөд уламжиллаа.

3 хүн ба бичвэр нарын зураг байж магад
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ