Өнөөдөр /2023.10.18/ иргэн н.Галбадрах болон холбогдох бусад иргэд аймаг, орон нутгийн удирдлагууд, ажил хариуцсан албан тушаалтнууд оролцсон уулзалт боллоо.
Тус уулзалтаар:
-Төв суурин газрын өвөлжилтийн бэлтгэл ажил, газар олголт, хотын тохижилт үйлчилгээ, зарим хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлын үр дүн, хүлээх хариуцлага, анхаарах асуудал зэрэг сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлж санал солилцлоо.
Цаашид сар бүр тогтсон өдөр, тодорхой сэдвийн хүрээнд иргэд, албаны төлөөллийг оролцуулан
“ИРГЭДИЙН ИНДЭР” нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлэх юм.
Аймгийн Засаг дарга Э.Болормаагийн санаачилгаар зохион байгуулах уг хэлэлцүүлгийг орон нутагт хийж хэрэгжүүлж буй ажлын талаар олон нийтэд мэдээлэл өгөх, тулгамдаж буй асуудлын талаар иргэдийн дуу хоолойг сонсох, санал солилцож гарц шийдлийг эрэлхийлэх зорилгоор зохион байгуулах юм гэж аймгийн Засаг даргын Тамгын газраас мэдээллээ.