Засгийн газраас хэрэгжүүлж буй
“ШИНЭ СЭРГЭЛТИЙН БОДЛОГО”-ын
"ХӨДӨӨГИЙН СЭРГЭЛТ" зорилтын хүрээнд төрийн бүтээмжийг сайжруулж малчид, иргэдэд төрийн болон эрүүл мэндийн үйлчилгээ хүргэх зорилгоор
"НАЛГАР НАМАР" арга хэмжээ үргэлжилж байна.
Ажлын хэсэг энэ сарын 03-ны өдөр Манхан сумын Зэрэг гол багт ажиллаж иргэдэд үйлчилгээ үзүүллээ.
Бүтэн өдрийн арга хэмжээний үеэр давхардсан тоогоор 400 гаруй иргэн төрийн болон эрүүл мэндийн үйлчилгээ авсан байна.
Тухайлбал,
-Газрын харилцаа барилга хот байгуулалтын газар-35,
-Нийгмийн даатгал -39,
-Татвар-21,
-Хөдөлмөр халамжийн үйлчилгээ -31,
-Улсын бүртгэл тоон гарын үсэг-39, гадаад паспорт-3,
-Эрүүл мэнд-120,
-Статистик-83
Үс засах үйлчилгээ-35 нийт 406 иргэнд хүрч ажиллав. Үүнээс гадна иргэдийн дунд гар бөмбөг, хүүхэд багачуудын дунд гүйлтийн тэмцээн зохион байгууллаа.
Манхан сумын Зэрэг гол багт зохион байгуулсан "НАЛГАР НАМАР ӨДӨРЛӨГ"-т тус багийн иргэдээс гадна бусад баг, сумын зарим иргэд хамрагдав.
Аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, Засаг дарга Э.Болормаа нар цаг үеийн ажлын талаар мэдээл өгч иргэдийн саналыг сонслоо.
Хөшөөтийн уурхайгаас иргэдэд хөнгөлөлттэй үнээр олгох нүүрсний хэмжээг жил бүр нэмэгдүүлж баялгийг тэгш хүртээхэд анхаарч байгаад хөдөөгийн иргэд талархалтай байлаа.
"НАЛГАР НАМАР" өдөрлөг өнөөдөр /2023.10.04/ Эрдэнэбүрэн сумын нутаг "НАРИЙН УСНЫ БЭЛЧИР" гэх газар болж байна.