“Нийгмийн үзүүлэлтийн түүвэр судалгааны түүврийн хүрээний чанарыг сайжруулах, хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх нь” сэдэвт бүсийн сургалтыг Ховд аймагт амжилттай зохион байгууллаа.
Үндэсний статистикийн хорооноос энэ оны 09 сарын 15,16-ны өдрүүдэд Ховд аймагт зохион байгуулж Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Увс, Архангай, Булган, Ховд, Орхон, Баянхонгор, Өвөрхангай, Хөвсгөл зэрэг Хангайн болон баруун бүсийн нийт 11 аймгийн 74 албан хаагчид оролцлоо.
Сургалтын нээлтэд аймгийн Засаг дарга Э.Болормаа оролцож Ховд аймаг, баруун бүс нутагт хэрэгжих хөгжлийн томоохон төсөл, хийж хэрэгжүүлж буй ажлын талаар танилцуулав.
Хоёр өдрийн энэхүү сургалтад Үндэсний статистикийн хорооны дарга Б.Батдаваа даргаар ахлуулсан сургалтын баг статистикийн салбарын стратеги төлөвлөгөөний хэрэгжилт, салбарын үйл ажиллагааны шинэчлэл, статистикийн мэдээллийн чанарыг хянах, үнэлэх журмын хэрэгжилтийг хангах, нийгмийн статистикийн мэдээ, өрхөд суурилсан судалгааны чанар, бодит байдал, статистикийн мэдээ, тооллого, судалгааны чанар, баримтжуулалт мөн үйл ажиллагааны эрсдэлийн удирдлагыг хэрэгжүүлэх чиглэлээр өргөн хүрээний мэдээлэл өгөв.