-Аргын тооллын 4 сарын 13. Ням (Адьяа) гараг (2025)



-Аргын тооллын 4 сарын 13. Ням (Адьяа) гараг (2025)
-Билгийн тооллын 16, хар хулгана, мэнгэ 1 цагаан, суудал ус, тэргүүн дагуул-13 од, хүчин төгсөх барилдлагат өдөр. Хутганы ир, лусын буулттай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 06:07-19:39.​
-Өдрийн сайн цаг: Морь(11:40-13:40), бич(15:40-17:40), тахиа(17:40-19:40), хулгана(23:40-01:40), үхэр(01:40-03:40), туулай(05:40-07:40) болой.
-Үс бүү засуул өвчин тусах тул муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад зүүн урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Бич, луу, хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин морь жилтнээ сөрөг муу.
-Хүний сүлд чих, эрүү, өвчүү, хөлний эрхийд, гэрийн сүлд гэр дотор орших болой.
-Луу жилтний сүлд гараг.
-Аливаа санасан зөв үйл сэтгэлчлэн бүтмүй. Харин үс засуулах, буян хишгийн даллага авах, хүүхэд үрчлэн авах, нялхасыг хөлд оруулах, гадагш явуулах, хүн, малыг самнах, ханаж, төнөх, оёж, хатгах үйл, шинэ дээл эсгэх, шинэ гэр, байшин, асар майхан барих, суурь тавих, равнайлах, замд гарах, хурим хийх, бэрийн үйл, хутга мэс ирлэх, архи уух, тангараг үүсгэх, төлөг тавих, их гол гатлах, гуу, суваг татах, морь уралдуулах, нохой тэжээх, дайсан номхтгох, хэрүүл тэмцэл, зарга хийх, мал хөнгөлөх, улаан идээ авах, загас барих, мал гаргах, ан гөрөө хийх, үхэгсдийн үйл муу.
-Зурхайч Д. Цогтбаатар. утас: 96616668.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ