
Өнөөдөр /2025.04.14/
"Монголиан Нэшнл Рийр Ийрт Корп" ХХК болон Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын Тамгын газар хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа.
Хамтын ажиллагааны чиглэлүүд:
1.Нийгмийн хариуцлага:
Ховд аймгийн Жаргалант сумын түүх, соёлын өвийг хадгалах, хамгаалах, соёлын арга хэмжээ зохион байгуулах, Жаргалант сумын 340 жилийн ойг угтсан нөлөөллийн ажлуудад оролцох зэрэг тусгай төслүүдийг хамтран хэрэгжүүлэх,
2.Эдийн засгийн дэмжлэг:
Жижиг, дунд үйлдвэрүүдтэй хамтран ажиллаж, эдийн засгийн тэнцвэртэй байдлыг сайжруулах, орон нутгийн малчид, фермер эрхлэгчид, жижиг бизнес эрхлэгчдийг дэмжих,
3.Боловсрол, залуучуудын хөгжил:
Орон нутгийн сургалтын байгууллагуудтай хамтран ажиллах, залуучуудад хариуцлагатай уул уурхайн талаар мэдлэг олгох, мэргэжил сонголтод туслах хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх,
4.Байгаль орчны асуудал:
Эко боловсрол олгох, орон нутгийн ундны усны нөөцийг хамгаалах чиглэлээр хамтран ажиллах,
5.Эрүүл мэнд:
Сумын иргэдэд эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх хөтөлбөрүүдийг дэмжиж, урьдчилан сэргийлэх үйлчилгээг сайжруулах,
6.Технологи, инновац:
Орон нутгийн жижиг, дунд бизнес эрхлэгчдэд зориулсан бизнесийн сургалт зохион байгуулах, инновац, гарааны бизнесийн чиглэлээр залуучуудад сургалт явуулахаар тусгасан байна.
Хамтын ажиллагааны үр дүнд:
Талууд хамтын ажиллагааны хүрээнд орон нутгийн эдийн засгийн өсөлтөд хувь нэмэр оруулах, байгаль орчныг хамгаалах, эрүүл мэндийн үйлчилгээ, хүртээмжийг сайжруулах зэрэг олон чухал асуудалд хамтран ажиллах аж. Энэ нь Жаргалант сумын иргэдийн амьдралын чанарыг сайжруулах, бүс нутгийн хөгжлийг дэмжихэд ихээхэн хувь нэмэр оруулна гэж үзэж байна.
