Барилга-инженерийн Удирдах газрын харьяа Зэвсэгт хүчний 340 дүгээр ангид алба хааж байгаа дайчдыг эргэв

May be an image of 8 people and text

Зэвсэгт хүчний болон Хилийн цэргийн анги салбарт алба хааж буй дайчдыг жилд нэг удаа эргэх ажлыг аймгийн Засаг даргын Тамгын газар, Цэргийн штабаас зохион байгуулдаг уламжлалтай. 

May be an image of 9 people

Үүний дагуу аймгийн ЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Х.Баасанхүү, ЗДТГ-ын Цэргийн штабын дарга, хурандаа Б.Ганхуяг болон албаны бусад төлөөлөл өчигдөр /2025.04.15/ Баян-өлгий аймагт ажиллаад ирлээ.

May be an image of 4 people

Ажлын хэсэг 2024 онд /II ээлж/ хугацаат цэргийн албанд Ховд аймгаас татагдан Барилга-инженерийн Удирдах газрын харьяа Зэвсэгт хүчний 340 дүгээр ангид алба хааж байгаа дайчидтай уулзаж санал солилцов.

Энэ үеэр цэргийн алба хаагчдын амьдрах, цэргийн эрдэмд суралцах орчин нөхцөлтэй танилцлаа. 

May be an image of 2 people

Алба хаагчид цэргийн эрдэмд суралцахын зэрэгцээ, Монгол бичиг, Англи хэл, Компьютер, жолооны сургалтад хамрагдаж байна. 

Мөн барилга бүтээн байгуулалтын ажилд оролцон мэргэжил эзэмшиж халагдах юм. 

May be an image of 4 people

Аймгийн ЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Х.Баасанхүү, ЗДТГ-ын Цэргийн штабын дарга, хурандаа Б.Ганхуяг  алба хаагчдад гарын бэлэг өгч, тус ангийн сургалт, бэлтгэлийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж 50 инчийн смарт зурагт бэлэглэлээ.

May be an image of 2 people and text

Барилга-инженерийн Удирдах газрын харьяа Зэвсэгт хүчний 340 дүгээр ангид алба хааж буй залуус албаа нэр төртэй сайн хааж байна.

May be an image of 8 people and text

May be an image of 9 people

May be an image of 4 people

May be an image of 11 people

Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ