
-Аргын тооллын 3 сарын 29. Бямба (Санчир) гараг (2025)-Билгийн тооллын 30, улаагчин тахиа, мэнгэ 7 улаан, суудал уул, могойг хүлэгч-25 од, идэр барилдлагатай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 06:37-19:17.
-Өдрийн сайн цаг: Туулай(05:40-07:40), морь(11:40-13:40), хонь(13:40-15:40), тахиа(17:40-19:40), хулгана(23:40-01:40), бар(03:40-05:40) болой.
-Үс бүү засуул эрлэг лугаа учрах тул муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад баруун хойд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Үхэр, могой, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин туулай, гахай, хулгана жилтнээ сөрөг муу.
-Хүний сүлд бүх биенд, гэрийн сүлд тооно, тааз, цонхонд орших болой.
-Үхэр жилтний сүлд гараг, гахай, хулгана жилтнээ харш гараг.
-Бурхан тахих, номд орох, очирпүрэвийн хариулга, бурханд залбирах, насны буян бүтээх, хишгийн даллага авах, эд мал авах, мал номхруулж, уналга эдэлгээнд сургах, худаг гаргах, газар хагалах, тариа ногоо тарих, мод суулгах, хот байшингийн суурь тавих, барих, ан гөрөө хийх, хөрөнгө оруулах, мэргэ төлгө тавих, эм найруулах, шинээр хувцас өмсөх, чимэг зүүх, бүжиг наадам үйлдэх сайн. Үс засуулах, хүнийг ханаж, төнөх, их хэрэг үүсгэх, ном унших, үзмэр үзэх, малын үс, ноос хяргах, морь уралдуулах, мал хөнгөлөх, мал гаргах, хиншүү хярвас гаргах, нууц зөвлөгөөн, хурим хийх, гуйлга гуйх, үхэгсдийн үйл, замд гарах, дээл хувцас, гэр орны хэрэгсэл эсгэх, оёж, хатгах, нүүдэл хийх, арилжаа наймаа хийх, эд мал худалдан авах, бэрийн үйлд муу. Газрын гараг дэлгэрдэгч эд бүү гарга.
-Зурхайч Д. Цогтбаатар. утас: 96616668.