-Аргын тооллын 4 сарын 11. Баасан (Сугар) гараг (2025)



-Аргын тооллын 4 сарын 11. Баасан (Сугар) гараг (2025)
-Билгийн тооллын шинийн 14, цагаан нохой, мэнгэ 3 хөх, суудал төмөр, харцага-11 од, үл тохирох барилдлагат өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 06:11-19:36.​
-Өдрийн сайн цаг: Луу(07:40-09:40), могой(09:40-11:40), бич(15:40-17:40), тахиа(17:40-19:40),  гахай(21:40-23:40), бар(03:40-05:40) болой.
-Үс засуулахад эд олох, төгс жаргалан болох сайн. Харин луу, бар, туулай, нохой, гахай жилтнээ муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад баруун урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Морь, нохой, бич, тахиа, хонь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин луу, бар, туулай жилтнээ сөрөг муу.
-Хүний сүлд толгой, эрүү, шанаа, чих, ходоодонд, гэрийн сүлд үүд, хойморт орших болой.
-Хонь, бич, тахиа жилтний сүлд гараг, харин бар, туулай жилтнээ харш гараг муу.
-Аливаа санасан зөв үйл сэтгэлчлэн бүтмүй. Харин багш шавь болох, ном номлох, сонсох, бэрийн үйл, амраг садан бололцох, эд хөрөнгө зээлдүүлэх, нэхэх, нүүдэл хийх, дээл хувцас, гэр орны хэрэгсэл эсгэх, өвчтөнд очих, хүүхэд хөлд оруулах, хүүхэд гадагш явуулах, хариулга хийх, мод таслах, газар хөндөх, суваг шуудуу ухах, үр тарих, цэрэг хөдөлгөх, цэрэгт мордох, хэрүүл хийх, нохой тэжээх, хүүр түлэх, мал хөнгөлөх, мал гаргах муу.
-Зурхайч Д. Цогтбаатар. утас: 96616668.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ