ХОВД АЙМАГ:2025 оны 04 дүгээр сарын цаг агаарын урьдчилсан төлөв

May be an image of musk ox and text that says

УУР АМЬСГАЛЫН ТОЙМ: 


Олон жилийн дундаж (ОЖД) утга гэдэг нь 1991–2020 оны хоорондох тухайн цаг уурын хэмжигдэхүүний дундаж утгыг авч үздэг. 
Дөрөвдүгээр сарын агаарын температурын олон жилийн дундаж нь нийт нутгаар +6°C дулаанаас -4°C хүйтэн байдаг. 
Сарын нийлбэр хур тунадас олон жилийн дунджаар Их нууруудын хотгороор 0–2 мм, бусад нутгаар 2–6 мм ордог байна.

ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН МЭДЭЭ: 

Энэ сард агаарын дундаж температур Их нууруудын хотгороор олон жилийн дунджаас хүйтэн, бусад нутгаар олон жилийн дунджийн орчим (Зураг.1) байх бол хур тунадас нийт нутгаар олон жилийн дунджийн орчим байх төлөвтэй байна. (Зураг.2) 
Агаарын температур, хур тунадасны явцыг Зураг 3–д харуулав. 

May be a graphic of map and text that says

Нэг болон хоёрдугаар арав хоногийн дунд үеүдэд ихэнх нутгаар ОЖД-аас 1-3°C-аар хүйтэн байх бол нэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёрдугаар арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн эхэн болон сүүлч үеүдэд ихэнх нутгаар ОЖД-аас 1-3°C-аар дулаан байх төлөвтэй байна.

Сарын эхний хагаст хур тунадас харьцангуй багатай байх хэдий ч салхи ихтэй байх магадлал өндөр, харин хоёрдугаар арав хоногийн сүүлч болон гуравдугаар арав хоногийн дунд болон сүүлчээр ихэнх нутгаар хур тунадас орох магадлалтай байна.

ЗӨВЛӨМЖ 

Сарын эхний 7 хоногийн сүүлчээр агаарын температур олон жилийн дунджаас хүйтэн бусад хугацаанд ерөнхийдөө хоног хоорондын өөрчлөлт багатай, салхины хурд харьцангуй их байх магадлалтай байгаа бөгөөд хоёрдугаар арав хоногийн эхэн үеэр нийт нутгаар харьцангуй дулаарах боловч хоёрдугаар арав хоногийн дунд үеэс ихэнх нутгаар агаарын муудалт ажиглагдах төлөвтэй байна.

Цаашдаа гуравдугаар арав хоногийн ихэнх хугацаанд агаарын тогтворгүй өдрүүд үргэлжлэх төлөвтэй байна гэж аймгийн УЦУОШТөвөөс мэдээллээ.

May be an image of text that says
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ