-Аргын тооллын 3 сарын 27. Пүрэв (Бархасвадь) гараг (2025)



-Аргын тооллын 3 сарын 27. Пүрэв (Бархасвадь) гараг (2025)
-Билгийн тооллын 28, хөхөгчин хонь, мэнгэ 9 улаан, суудал огторгуй, чөдөр-23 од, үл тохирох барилдлагатай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 06:41-19:14.​
-Өдрийн сайн цаг: Могой(09:40-11:40), бич(15:40-17:40), нохой(19:40-21:40), гахай(21:40-23:40), бар(03:40-05:40), туулай(05:40-07:40) болой.
-Үс бүү засуул хэрүүл, тэмцэл ирэх тул муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад зүүн хойд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Туулай, гахай, бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин үхэр, луу, нохой, хонь жилтнээ сөрөг муу.
-Хүний сүлд чих, шагай, нууцын оронд, гэрийн сүлд өрх, цонхонд орших болой.
-Бар, туулай жилтний сүлд гараг, үхэр, луу, хонь, нохой жилтнээ харш гараг.
-Сургуульд сурах, бичиг зурхай, ном сонсох, номлох, хэвлэх, дээл хувцас, гэр орны хэрэгсэл оёж, хатгах, шинэ гэр, байшин, асар майхан барих, гал тахих, морь уралдуулах, замд явах, шүтээн босгох, буяны үйл, бурханд залбирах, номын хурал байгуулах, газар хагалах, тариа ногоо, мод тарих, хөрөнгө исгэх, төрөх, ажилчин авах, хурим найр хийх, хулгай, дээрэм дарах, дайсныг номхтгох, гүрэм хийлгэх, их хүнтэй уулзах, хишиг даллага авах сайн. Үс засуулах, багш шавь барилдах, амраг садан бололцох, бэрийн үйл, эд, мал гадагш өгөх, эд, мал худалдан авах, өвчин үзүүлэх, засуулах, эм хүртэх, хануур, төөнүүр хийлгэх, эм найруулах, сүм дуган, балгадын суурь тавих, нүүдэл хийх, арилжаа наймаа хийх, нохой авах, малын үс, ноос хяргах, мал гаргах, өндөр суудалд суух, туг дарцаг хийсгэх, цэрэг хөдөлгөх, дээл хувцас, гэр орны хэрэгсэл эсгэх, үхэгсдийн үйл муу. Модон гараг дэлгэрдэгч сор бүү гарга.
-Зурхайч Д. Цогтбаатар. утас: 96616668.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ