Аймгийн Засаг дарга М.Амарсанаа Норвегийн тусламжийн байгууллагын суурин төлөөлөгч Юустэйн Намсватныг хүлээн авч уулзав

May be an image of 2 people and text

Аймгийн Засаг дарга, Хүүхдийн төлөө зөвлөлийн дарга М.Амарсанаа Норвегийн тусламжийн байгууллагын суурин төлөөлөгч Юустэйн Намсватн, Иргэний нийгмийн хамтын ажиллагааг бэхжүүлэх төслийн удирдагч Б.Баярмаа нартай уулзлаа. 

Уулзалтын үеэр Норвегийн тусламжийн байгууллагаас өнгөрсөн хугацаанд хэрэгжүүлсэн төсөл, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцов. 

May be an image of 1 person, glasses and text that says

Норвегийн тусламжийн байгууллага нь 2008 оноос хойш Ховд аймагт үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Түүнээс хойш 17 жилийн хугацаанд хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, хөгжил, хамгааллын чиглэлээр үр дүнтэй олон төсөл, хөтөлбөр хэрэгжүүлсэн байдаг. 

Тэгвэл 2027 оноос мөн хүүхдүүд тэр дундаа Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, тэдний эцэг эхчүүдэд чиглэсэн төслийг таван жилийн хугацаатай хэрэгжүүлэхээр бэлтгэл хангаж байна. 

May be an image of 2 people and beard

Энэхүү төслийг хамтран хэрэгжүүлэхэд оролцох иргэний нийгмийн байгууллагыг чадавхжуулах төслийг 2025-2026 онд хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.

Аймгийн Засаг дарга, Хүүхдийн төлөө зөвлөлийн дарга М.Амарсанаа: 

May be an image of 2 people

Норвегийн тусламжийн байгууллагаас “Хүүхдийн төлөө” санаачилж хийсэн ажил, хэрэгжүүлсэн төсөл үр дүнгээ өгч байгаад талархалтай байгаагаа илэрхийлээд цаашид бүх талаар дэмжиж хамтран ажиллана гэлээ.

May be an image of 1 person, studying, glasses and text that says

May be an image of 3 people and text

ЭХ СУРВАЛЖ:ХОВД АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ