“АЙМГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН” зохион байгуулав

May be an image of 1 person and text

“АЙМГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН”
-ийг товлосны дагуу өнөөдөр /2025.04.14/ 08:00 цагт зохион байгууллаа.

Энэ удаагийн зөвлөгөөнд албан, байгууллага аж ахуйн нэгжийн     удирдах ажилтнууд, холбогдох мэргэжилтнүүд оролцож  60 гаруй хувийн ирцтэй хуралдав.

May be an image of ‎1 person and ‎text that says

Оролцогчдод аймгийн Засаг даргын орлогч Л.Энхбаяр цаг үеийн ажлын талаар мэдээлэл өгч, хэд хэдэн асуудалд анхаарч, байгууллага бүр ажлаа сайжруулж хариуцлагатай ажиллах чиглэлийг өглөө.

May be an image of 5 people

Тодруулбал,

-Аймгийн Засаг даргын 2024-2028 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгасан саналаа дахин нягталж энэ 7 хоногт багтаан холбогдох мэргэжилтэнд ирүүлэх,

-Боловсрол, эрүүл мэндийн салбарын ажлыг сайжруулах, сургуулийн захирал, Нийгмийн ажилтан, цэцэрлэгийн эрхлэгч нарыг сэлгэн ажиллуулах, ажлын харицулага алдсан зарим албан тушаалтныг өөрчлөх,

-Шуурхай зөвлөгөөнөөс өгсөн үүрэг даалгаврыг цаг хугацаанд хэрэгжүүлж эргэх холбоотой ажиллах,

-Ажлын цагийг нарийн баримталж, бүтээмжийг нэмэгдүүлж хариуцлагыг сайжруулж ажиллах чиглэлийг өглөө. 

May be an image of 7 people

Мөн:

Хаврын бүтээн байгуулалт эхэлж буйтай холбогдуулан бүх албан газар ойр орчмынхоо тохижилт, ногоон байгууламжаа сайжруулах, хог хаягдлаа цэвэрлэж, цэгцлэхийг анхааруулж шинэ 7 хоногийн ажилд нь амжилт хүсэв.

May be an image of 1 person and text

May be an image of 1 person and studying

May be an image of 2 people, people studying and text
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ