Төрийн албаны зөвлөлийн Хүний нөөцийн удирдлага, аудитын газрын дарга С.Нямбаяраар ахлуулсан ажлын хэсэг Ховд аймагт ажиллаж байна

May be an image of 2 people

Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн даргын 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 02 дугаар тушаалаар байгуулсан ажлын хэсэг 21 аймаг 330 суманд ажиллаж байна.

Ажлын хэсэг аймаг, сумын үйл ажиллагаа явуулж байгаа төрийн байгууллагууд Төрийн албаны тухай хууль болон бусад холбогдох хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлж буй байдал, хүний нөөцийн зохицуулалтын хэрэгжилтэй танилцан хяналт, шалгалт хийх, албан хаагчдад төрийн албаны шинэтгэлийн талаар мэдээлэл өгөх сургалт зохион байгуулах, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, зөвлөн туслах, удирдлага зохион байгуулалтаар хангах зорилготой. 

May be an image of 1 person and text that says

Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн Хүний нөөцийн удирдлага, аудитын газрын дарга С.Нямбаяраар ахлуулсан ажлын хэсэг Ховд аймагт ажиллаж байна. 

Ажлын хэсгийг Ховд аймгаас Төрийн албаны зөвлөлийн Ховд аймаг дахь салбар зөвлөлийн дарга Б.Ганболд, нарийн бичгийн дарга Б.Гантөмөр нар дагалдан ажиллаж байгаа юм. 

May be an image of 3 people

Өнөөдөр /2025.03.24/ Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн Хүний нөөцийн удирдлага, аудитын газрын дарга С.Нямбаяр “ТӨРИЙН АЛБАНЫ ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТ, МЭДЭЭЛЭЛ” сэдвээр мэдээлэл хийж төрийн зарим албан хаагчдын саналыг сонсов. 

Сургалт, уулзалтад 200 гаруй хүн хамрагдлаа.

May be an image of 4 people

Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ